Бээжин-Улаанбаатар чиглэлд K23/24 галт тэргийг нэмж гаргав
2018-06-30 16:57:08 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эрээн хот нь Хятад,Монголын хамгийн том хуурай газрын боомт учир дэлхийн анхааралд орсон боомт болж байна.

Зуны улиралд Хятад,Монголын аялагчид хамгийн дээд цэгтээ хүрдэг тул хоёр орны жуулчдад илүү таатай үйлчилгээ үзүүлэх зорилгоор K23/24 олон улсын галт тэргийг аялуулсан байна.

Энэхүү галт тэрэг нь энэ онд нэмж ажиллуулсан Бээжин-Улаанбаатар чиглэлийн K23/24 олон улсын зорчигч тээврийн галт тэрэг болно. Тус галт тэрэг нь цагаан өнгөтэй бөгөөд“Зорчиж байгаа монгол гэр” хэмээн нэрлэжээ.

Галт тэрэг хөх тэнгэр хөхөмдөг үүлсийн бэлгэдэл болж Хятад-Монголыг холбосон гүүр болж байна.

Монгол Улсын төмөр замын царигийн хэмжээ 1520 мм бол Хятад улсынх 1435 мм байдаг. Хоорондоо 85 мм-ийн зөрүүтэй учир Эрээн хотод царигаа сольж хил гардаг.

Нэмж ажиллуулсан K23/24 ээлжийн галт тэрэг нь долоо хоногт нэг удаа хилээр орж гарна.

Олон улсын галт тэрэгний аюулгүйн байдлыг хангахын тулд засвар үйлчилгээний чанарыг баталгаажуулах юм.

Шөнийн ээлж орой 20:00 цагаас, шөнийн 01:00 цаг хүртэл завгүй ажилладаг. Тэд хатуу хяналт шалгалт хийж, галт тэрэгний аюулгүй байдлыг баталгаажуулдаг.

Дугуй солих ажил хяналттай явагдаж дууссаны дараа аяллаа үргэлжлүүлдэг. Одоогоор тэд олон улсын галт тэргийг 62 жилийн турш аюулгүй зорчуулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123059297