Монгол улсын бараа бүтээгдэхүүн ОХУ-ын боомтоор экспортлогдоно
2018-06-29 09:41:09 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнэ  болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар  Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.

Сайд Ж. Бат-Эрдэнэ энэ үеэр“Монголын барааг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх нь далайд гарах шинэ гарц болох бөгөөд Монголын авто замыг удахгүй Азийн авто замтай холбох болно.  Ийнхүү авто зам ба агаар аялалын тээврийн хүрээнд хамтран ажиллах талаар ОХУ-тай тохиролцож байна" хэмээн ярьжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123051075