Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан аялал ололт амжилтаар дүүрэн өндөрлөв
2018-06-13 11:41:09 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Эрээн хотын зургадугаар сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, Нэг бүс-нэг зам санаачилгын хүрээнд ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулсан Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан аялал энэ сарын 12-ны өдөр ололт амжилтаар дүүрэн өндөрлөв.

Өнгөрсөн хоёр хоногт тус аялалын нэгдүгээр багийн сэтгүүлчид Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуугаар тойрон сурвалжлага хийх үеэр уг хошууны малчин Насанбатынхаар орж түүний мал маллах хувийн туршлагаас хуваалцлаа. Тэрээр ам бүл дөрвүүл, 200 га талбай бэлчээр нутагтай өрх юм. Тэдний бэлчээр нутаг томгүй тул ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс цахар хонь малласан байна. Цахар хонь бол төл сайтай, 90 хувь нь ихэрлэдэг, өсөлт хурдан, тараг сайтай, жин дардаг, ноосны гарц өндөртэй юм. Цахар хонины бие гүйцсэн хуцны дундаж жин 91 кг-д хүрдэг бол ноосны дундаж гаралт 6 кг татдаг. Харин бие гүйцсэн эм хонины дундаж жин 65 кг-д, ноосны дундаж гаралт 4 кг-д хүрдэг. Ийнхүү малчид цахар хонь маллан ашиг орлогоо дээшлүүлж байгаа тухай малчин Насанбатаас дуулж, Хөвөөт шар хошууныхны цахар хонь малладаг малчин түмний ажил амьдралтай танилцсан юм.

Долоо хоног үргэлжилсэн аялалын баг Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Улаанмөчир чуулгынхантай уулзаж, “Асар” хөгжимтэй танилцсанаар тус аялал ололт амжилт дүүрэнтэй өндөрлөв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122978980