Бээжин-Дублины чиглэлд шууд нислэгтэй болов
2018-06-13 11:43:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Бээжин хот, Ирландын Дублин хот хоорондын шууд нислэгийн үйлчилгээг мягмар гарагт эхлүүллээ.

Энэ нь Ирландын нийслэлийг Хятадын нийслэлтэй холбосон анхны шууд нислэг болов. Дублины нисэх буудлын удирдах газрын захирал Винсент Харрисон энэ үеэр хэлэхдээ манай нисэх буудлын хувьд өнөөдөр түүхэн өдөр боллоо хэмээн хэлсэн байна. Ирландад 5000 гаруй хятад оюутан суралцаж байгаа бөгөөд жил бүр Дублин болон Бээжингийн хооронд 30 мянган хүн зорчдог. Бээжин-Дублины хооронд ийн шууд нислэгтэй болсон нь аялагч жуулчдад илүү дөхөм болж байна. Нислэгийг Хятадын иргэний агаарын тээврийн “Хайнань” компани үйлдэх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122978947