Элчин сайд Шин Хаймин ӨМӨЗО-ны Харьяат иргэдийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
2018-06-12 15:22:44 Эх сурвалж: Элчин сайдын яам
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин энэ сарын 4-нд ӨМӨЗО-ны Харьяат иргэдийн холбооны дэд дарга Дин Вэньшян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Дин Вэньшян уулзалтын эхэнд энэ удаа Монголд ирж Өвөр Монголын нутаг нэгт гэр бүлийн 6-р өдөрлөг буюу Монгол Улс дахь Өвөр Монголын нутгийн иргэдийн холбооны нээлтэд ёслолд оролцохоор ирснээ танилцуулан үүнд БНХАУ-ын ЭСЯ дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийллээ. Тэрээр, ӨМӨЗО нь Монгол Улстай газар зүйн хувьд хиллэн оршдог, нягт эдийн засгийн хамтын ажиллагаатай. Монгол Улсад ажил эрхлэн, сурдаг Өвөр Монголчууд олон байдаг. Монгол Улс дахь Өвөр Монголын нутгийн иргэдийн холбоо байгуулагдаж буй нь цаашид Монгол Улс дахь Өвөр Монгол иргэдийн харилцааг дэмжиж, харилцан туслахад тустай чухал тавцан болох юм. Түүнчлэн Өвөр Монголын нутгийн иргэдийн холбоо БНХАУ-ын ЭСЯ-тай холбогдох консулын хамгаалал, зохицуулалтын тал дээр идэвхийлэн хамтран ажиллаж, Монгол Улс дахь нутаг нэгтнүүдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэв.

Элчин сайд Шин Хаймин ӨМӨЗО-ны Харьяат иргэдийн холбооны дэд дарга Дин Вэньшян тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд таатай буйгаа илэрхийлж, Монгол Улс дахь Өвөр Монголын нутгийн иргэдийн холбооны нээлтэд баяр хүргэлээ. Элчин сайд Шин Хаймин цааш Хятад, Монголын харилцааны хөгжлийн байдлыг танилцуулж, сүүлийн жилүүдэд Хятад, Монголын хоёр талын харилцаа таатай хөгжиж, хоёр талын улс төр, эдийн засаг, орон нутаг зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Монгол Улс дахь Өвөр Монголын иргэд Хятад, Монголын харилцааг олон жилийн туршид дэмжиж, хоёр улсын соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулсан билээ. Энэхүү холбоо байгуулагдаж буй нэгэн сайн хэрэг бөгөөд холбоо цаашдаа Монголын талтай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хоёр улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс Монгол Улс дахь бүх Өвөр Монголчууд болон ААНБ-д тусламж, дэмжлэг үзүүлж, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажиллахад бэлэн байна гэв.

БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь, Консулын газрын дарга Линь Чан нар дээрх арга хэмжээнүүдэд оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122973738