БНАСАУ-АНУ-ын удирдагчдын уулзалтаас эерэг үр дүн гарна гэдэгт Хятад улс итгэлтэй байгаагаа илэрхийлэв
2018-06-12 15:21:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Янь Зыминь\ Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 11-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хооронд болох дээд хэмжээний уулзалтаас эерэг үр дүн гарна гэдэгт Хятад улс итгэлтэй байна хэмээн мэдэгдэв.

БНАСАУ-АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувиллын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд өнөөдөр эхэлсэн. Уулзалтад оролцохоор БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар даваа гарагт Сингапурт хүрэлцэн ирсэн юм.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан цааш хэлэхдээ хоёр удирдагчдын уулзалт урагштай болж идэвхтэй үр дүнд хүрч, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах процесс болон улс төрөөр шийдвэрлэх процесст ашигтай болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122973322