Хятад-Монголын сэтгүүлчид Чуулалт хаалга хотын эрт ба эдүгээтэй танилцав
2018-06-11 17:56:25 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн зургадугаар сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ /С.Уяхан/ Өөрчлөлт шинэчлэлт- 40 жил, "Бүс ба зам Хятад дахь аялал” сэдэвт Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан багийн зүүн чиглэлийнхэн Хэбэй мужийн Чуулалт хаалга хотоор тойрон сурвалжлага хийв. Сурвалжлагаар Чуулалт хаалга хотын Чуулалт хаалга бэхлэлтийн эртний барилга, Дажинмэнь хаалга, Цагаан хэрэм, Хуандигийн хотын үлдэгдэл буурь, Жиминшань уулын улаа өртөө, Чанчэн Сангань архины үйлдвэрийн газар тариалан болон нуга газрын хүрээлэнтэй танилцав. Тодруулбал Чуулалт хаалга бэхлэлтийн эртний барилга нь Мин гүрний үед байгуулагдсан, 600 гаруй жилийн түүхтэй. 2013 онд үндэсний зэрэглэлийн соёлын өв хамгаалалтын нэгжээр баталсан бөгөөд Чуулалт хаалга хот эндээс үүсч тэлж хөгжсөн гэж үздэг. Бүзыли гудамжны хуучин барилгуудад амьдарч буй иргэд нь амьжиргаа сайтайд тооцогддог.

Дажинмэнь хаалга бол эртний Хятадын ар өвөр газар нэвтрэх чухал боомт ба Хятадын Цагаан хэрмийн 4 их боомтын нэг төдийгүй 360 гаруй жилийн түүхтэй. Энэ хаалгаар ар өвөр газраас арьс шир, цай зэргийг солилцож хоёр газрын худалдаа эдийн засгийг хөгжүүлж байжээ. Мөн Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн ойд зориулж хийхээр бэлтгэж байгаа "Жанкүдадао буюу Чуулалт хаалга--Да хүрээ их зам" 7 бүлэгт баримтат киног тус газар ба “Да хүрээ” хэмээн нэрлэгдэж байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо авах болно гэж уг киноны найруулагч танилцууллаа.

Цаашлаад Хуандигийн хотын бууринд хүрч Хятад үндэстний түүх үүсэл ба Жиминшань уулын улаа өртөөтэй танилцав. Жиминшань улаа өртөө бол Юань гүрний үед байгуулагдсан улаа өртөө юм. Энэ нь шуудангийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бас цэргийн суурин болдог байв. Дараа нь Чанчэн сангань архины үйлдвэрийн газар тариаланд хүрэв. Чанчэн сангань брэнд нь 1978 онд Хятадын анхны виног үйлдвэрлэж, Хятад улс нь үүнээс виноны үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Чанчэн групп нь өдгөө дэлхийн хэмжээнд 500 аж ахуйн нэгж болсон ба 37 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гуаньтин усан сангийн нуга газрыг одоо байгуулж байгаа бөгөөд 2020 он гэхэд бүрэн ашиглалтад орох юм.

Ийнхүү Чуулалт хаалга хот нь түүхийн урт удаан, соёлын өв уламжлал ба одоогийн аж ахуйн хөгжлөөрөө "2022 оны өвлийн олимпийн зохион байгуулагч хот" нэрийг хүлээж аваад байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122968860