Дэлхийн хамгийн урт хүнд даацын төмөр зам Хятадад баригдаж байна
2018-05-29 10:22:10 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дажүншань уулын туннель

Хятадын Төмөр замын төслийн ерөнхий компанийн Шанхай дахь салбар компаниас хариуцан байгуулж буй дэлхийн хамгийн урт хүнд даацын төмөр зам, Хятадын хэмжээн дэх нүүрс ачих хамгийн том цар хүрээ бүхий тусгай шугам буюу Мэн Хуа /Өвөр Монголоос Хятадын дотоод нутагт хүрэх/ төмөр замын төслийн хүрээн дэх Дажүншань уулын туннелийг нэвтрүүлэх ажлыг 05 дугаар сарын 27-ны өдөр амжилттай дуусгасан байна. Энэ нь төслийн төлөвлөгөөнөөсөө бүхэл бүтэн 5 сар урьдчилсан бөгөөд дараа дараагийн ажлууддаа маш сайн суурийг тавьж өгсөн байна.

Энэхүү төмөр зам нь Өвөр Монголын баруун бүс нутгаас Хятадын дотоод муж хотуудад нүүрс ачих үүрэгтэй бөгөөд Өвөр Монголын Холбоолж өртөөнөөс гарч, Өвөр Монгол, Шань Ши, Шаньши, Хэнань, Хубэй, Жянши зэрэг 7 муж, орныг дайран, Жянши мужийн Жи-Аньд хүрдэг байна. Нийт урт нь 1837 км, төслийн барилгын явцад Хатан голыг хоёр удаа, Хөх мөрнийг нэг удаа гатлан, Чиньлин даваа, Жүнтяо уул, Дажүншань уул зэрэг уул даваа бүхий нарийн төвөгтэй газарзүйн нөхцөлүүд тохиох аж.

Их Жүн Шань уулын туннелийг нэвтрүүлэх ажлын явцад

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122902902