БХАТИХ-ын төлөөлөгчид АНУ-д айлчлав
2018-05-15 16:49:29 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жүншинь агентлагийн мэдээ: 9-14-нд, БХАТИХ-ын ТӨЗО-ны төлөөлөгч, ХКН-ын ТӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн, Лхас хотын намын хорооны дарга Баймавандуй тэргүүтэй БХАТИХ-ын ТӨЗО-ны төлөөлөгчид АНУ-д айлчилжээ.

Төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын сенат, төлөөлөгчдийн танхим, АНУ-ын төрийн департаментын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хурал семинар зохион байгуулан, Сан Францискод тэндхийн хятад, түвд иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцжээ. Баймавандуй Америкийн талтай уулзахдаа: ТӨЗО хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, Америкийн талтай харилцаа, хамтын ажиллагаа, ойлголцлоо эрчимжүүлж, Хятад, Америк хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122836131