ӨМӨЗО хөдөө аж ахуйг өндөр чанартай хөгжүүлэх гурван жил тутмын 10 их ажлыг эхлүүлэв
2018-05-14 18:50:51 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын өөртөө засах орон энэ оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарыг ирэх гурван жилд эрчимтэй хөгжүүлэхээр болов.

Ингэхдээ ирэх гурван жил тутамд тус салбарт 10 дэвшил бүхий ажлыг хийх бөгөөд тэдгээр ажлыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах аж. Уг төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стандартчлалыг бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орчныг цэвэршүүлэх, хөдөө аж ахуйг техникжүүлэх, брэндэт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг өсгөх зэрэг ажлыг тусгахаар болжээ.

Уг зорилтын гол санаа нь ХАА-н салбарыг тоо үзүүлэлтээс бодит чанарт шилжүүлэх явдал юм. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт чанарын өндөр ахиц гарах ба орон нутгийн хөгжилд уг зорилт ихээхэн хувь нэмэр болно хэмээн үзэж байна. 2020 он гэхэд Өөртөө засах орны түвшинд үр тарианы ургац хураалтыг 27.5 тэрбум килограмд тогтвортой байлгах, нийт малын тоо 120 саяас дээш толгойд хүрсэн байх, хээр талын ургамлын бүрхэвчийг 45 хувьд хүргэх, хөдөө аж ахуй болон усны гаралтай бүтээгдэхүүний шаардлага хангасан хэмжээг 97 хувиас дээш болгох зэрэг үзүүлэлтийг хангасан байх юм. Мөн малын өтөг бууцыг ашиглаж, химийн бордоо пестицидийн ашиглалтыг сөрөг өөлттэй болгоно.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001122830078