Ли Кэчян, Абе Шинзо, Мүн Жэ Ин хамтдаа сэтгүүлчидтэй уулзав
2018-05-10 11:20:49 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 5-р сарын 9-ний үдээс өмнө буюу Хятад Япон БНСУ-ын удирдагчдын хурал өндөрлөсний дараа, Токиогийн зочид буудалд Хятадын ТЗ-ийн ерөнхий сайд Ли Кэчян, Японы тэргүүн сайд Абэ Шинзо, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хамтдаа сэтгүүлчидтэй уулзаж, хурлын үр дүнг танилцуулав.

Ли Кэчян хэлэхдээ: Бид хамтдаа Хятад Япон БНСУ-ын хамтын ажиллагааг эргэцүүлэн бараалж, сүүлийн үед Солонгосын хойгт үүсээд байгаа идэвхтэй өөрчлөлтөөр санал бодлоо гүнзгий солилцов. Өнөөг хүртэл тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу боломжийг ашиглан гурван орны хамтын ажиллагаа эрүүл, тогтвортой, үүрд хөгжхийг ахиулж, Солонгосын хойг ба тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахаа хамтран урагшлуулахыг гурван тал санал нэгтэй зөвшөөрөв гэжээ.

Ли Кэчян тэмдэглэхдээ: Хятад Япон БНСУ гурван орон бол зүүн Азийн эдийн засгийн чухал цогц, харилцан чухал хөрш учир гурван орон хоорондын хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс хамаагүй их юм. Удирдагчдын хурлыг тогтмол хуралдуулж, хамтын ашиг сонирхлоо идэвхтэй өргөжүүлж, санал зөрөлдөөнөө хянаж зохицуулахыг бид санал нэгтэй зөвшөөрөв гэжээ.

Абэ Шинзо хэлэхдээ: Гурван орон бол чухал хөрш, удирдагчдын хурлаар дамжин итгэлцлийг бий болгож, хамтын ажиллагааг урагшлуулж, санал зөрөлдөөнөө зүй зохистой хянаснаар, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм. Гуравн оронд зохиомол оюуны чадавх, дижитал эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны орон зай маш уудам байгаа учир, бүс нутаг болон дэлхийн хөгжлийн чухал тулгуур болох юм. Өмнөд Хойдын төрийн тэргүүний уулзалтыг Японы тал идэвхтэй үнэлж, талуудтай хамтдаа хичээж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг ахиулж, зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Мүн Жэ Ин хэлэхдээ: БНСУ Хятад Япон бол түүх, газар зүй, соёлын хувьд маш ойролцоо хөрш бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад Японтой дорвитой хамтран ажиллаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор хичээж, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн мөнхийн энх тайваныг урагшлуулахад БНСУ-ын тал бэлэн байна. Олон салбарын бодит хамтын ажиллагаа болон иргэдийн солилцоог өргөжүүлж, гурван орон урьд хожид өвлийн олимп, олимпын наадмыг зохион байгуулснаар боломж болгон, хүмүүсийн харилцаа холбоог өргөжүүлнэ гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122811400