Хятад Япон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2018-05-10 11:48:26 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Токиогийн 5-р сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Ма Цаорань) 5-р сарын 9-ний өдөр, Ли Кэчян ерөнхий сайд болон Абэ Шинзо тэргүүн сайдын хамтын гэрчилгээтэйгээр Хятадын Худалдааны яамны сайд болон Японы Эдийн засаг аж үйлдвэрийн сайдтай хамтаар “Үйлчилгээ худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан ба Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Худалдааны яам болон Японы Гадаад хэргийн яам, Эдийн засаг аж үйлдвэрийн яамтай “Хятад Японы гурав дахь зах зээлийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

“Талуудын үйлчилгээ худалдааны хамтын ажиллагааны механизм” байгуулахыг хоёр тал зөвшөөрсөн ба “Хятад Японы гурав дахь зах зээлийн хамтын ажиллагааны ажлыг ахиулах механизм” байгуулж, “Хятад Японы гурав дахь зах зээлийн хамтын ажиллагааны форум”-ыг хамтаар зохион байгуулахаар тогтжээ.

Одоо, Хятад Японы эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны байдал сайжран, 2017 онд дахин 300 тэрбум ам.долларт хүрч, Хятадаас Японд жуулчилсан жуулчид давхардсан тоогоор 7.3 саяд хүрч өнгөрсөн оныхоос 15% нэмэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122810865