Ли Кэчян: асуудлыг үндэснээс нь шийдэж Солонгосын хойгийн энх тайван тогтуун байдлыг ахиулъя
2018-05-10 11:53:20 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Токиогийн 5-р сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ (сурвалжлагч Жэн Кайжюнь, Тань Жинжин) Тухайн газрын цагаар 5-р сарын 9-ний өдрийн үдээс өмнө, ТЗ-ийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад Япон БНСУ-ын удирдах хүмүүсийн хуралд оролцохдоо Солонгосын хойгийн байдал яг эвлэрэн сайжрах чухал боомт дээрээ бий, талууд цагийн байдалд зохицож аз тохиолыг амжин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгийн энх тайван ба тогтуун байдлыг хамгаалах хэрэгтэй. Ярилцлага хийж эе найртай байх том чиг хандлагыг баримтлах хэрэгтэй. Хятадын тал БНАСАУ болон БНСУ харилцаагаа сайжруулахыг дэмжинэ, гуравдугаар удаагийн хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байна, БНАСАУ, АНУ-ын удирдлагын уулзалт урагштай болохыг хүсэн хүлээж байна. Бид мөн эл талын олон хэлбэрийн ярилцлага өрнүүлэхийг дэмжинэ. Асуудлыг үндэснээс нь шийдэж Солонгосын хойгийн тайван тогтууныг ахиулан, Солонгосын хойгийн энх тайвны механизм байгуулж, тухайн бүс нутгийн өнөдийн энх тайвныг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122808112