Ли Кэчян Медведевын ОХУ-ын ерөнхий сайдаар улиран сонгогдсонд баяр хүргэв
2018-05-09 11:29:13 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 5-р сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ ТЗ-ийн ерөнхий сайд Ли Кэчян 8-ны өдөр Медведевд цахилгаан илгээж, ОХУ-ын ерөнхий сайдаар улиран сонгогдсонд баяр хүргэв.

Ли Кэчян баярын цахилгаандаа, сүүлийн жилүүдэд Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа үргэлжлэн дээд төвшний хөгжлөө баталж, талуудын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, агаар болон сансрын аялал, хүмүүнлэг, орон нутаг зэрэг салбар дахь бодитой хамтын ажиллагаа тогтуун ахиж, хоёр орны хамтын хөгжлийг улам ахиулж байна. Миний бие ерөнхий сайд гуайтай хамт хоёр орны харилцааны төвшнийг дээшлүүлэх, бүх салбар дахь хамтын ажиллагааг ахиулахад шинэ хувь нэмэр үзүүлэхийг хүсэн хүлээж бий гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122805514