Элчин сайд Шин Хаймин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягтай уулзлаа
2018-05-08 16:05:51 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

5-р сарын 4-нд Элчин сайд Шин Хаймин ажлаа тайлагнахаар Монголд ирсэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягтай уулзаж талууд Хятад Монголын харилцаа, бүх салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Уг уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гу Имин зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Элчин сайд Д.Ганхуяг, Монгол Хятад хоёр орон нь иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд Монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэлээ болгодог. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болж, 2018 оны Бө-Аогийн чуулга уулзалтад оролцон уг айлчлал арвин үр дүнтэй боллоо. Миний бие Хятадын талын үзүүлсэн дэмжлэгэд гүн талархалтай байна. Уг айлчлалын үеэр орны удирдагч нар Хятад, Монголын харилцаа, бүх салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цуврал чухал тохиролцоонд хүрч, хоёр улсын харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойллоо. Миний бие Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамыг тэргүүлж хоёр улсын удирдагч нарын тохиролцоог сайтар хэрэгжүүлэн, хоёр улсын өндөр, дээд түвшний харилцааг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн түлхэц өгч, хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэв.

Элчин сайд Шин Хаймин, та Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын албыг хашиж буй хугацаандаа хоёр орны харилцааны хөгжлийн төлөө ихээхэн ажил бүтээсэн. Үүнд Хятадын тал сайшаалтай байна. 2018 он бол Хятад Монголын харилцаа хөгжих шинэ жил. Миний бие тантай хамт хичээж, хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг ажил хэрэг болгон хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц өгөхөд бэлэн байна гэлээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122801374