1998 оноос өнөөг хүртэл МУ-аас Эрээн хотод ирж суралцсан сурагчийн тоо 3900 гаруйд хүрэв
2018-05-07 16:44:48 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эрээн хот МУ-тай боловсролын хамтын ажиллагааг эрчимжүүлсэнээр,1998 оноос өнөөг хүртэл МУ-аас Эрээн хотод ирж суралцсан сурагчийн тоо 3900 гаруйд хүрэв. Ялангуяа 2015 оноос эхлэн МУ-ын сурагчдад тэтгэн шагнах дүрмийг боловсруулж хэрэгжүүлснээс, тус хотод ирж суралцах МУ-ын сурагч одоохонд 948 болж 2014 оныхоос 3.4 дахин нэмэгдэж, Эрээн хот нь МУ-ын сурагчдын Хятадад ирж суралцах хамгийн дуртай газрын нэг болжээ.

ӨМБИС-ийн Эрээн хот дахь олон улсын дээд сургууль бол Эрээн хотын засгийн газраас ӨМБИС-тай хамтарч байгуулсан ӨЗО-ны голдлоготой их сургуулийн нэг болно. Тус сургууль МУ-ын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж “2+2” загвараар хоёр улсаас оюутан элсэж эхний 2 жил нь тус сургуульдаа, сүүлийн 2 жил нь МУ-д суралцуулж, амжилттай төгсөгчдөд 2 талын сургуулийн диплом олгож, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцсэн чадвартан хүмүүжүүлж бий.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122795670