БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жөн Ун Ван И-г хүлээн авч уулзав
2018-05-04 11:31:42 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

3-нд, БНАСАУ-ын хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун намын төв хорооны төв байртаа БНАСАУ-д айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн яамын сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.

Ван И юуны түрүүнд Ши Жиньпин даргын Ким Жөн Ун-д хүргүүлсэн дотно мэндчилгээг дамжуулав. Ван И: Саяхан таны бие БНХАУ-д амжилттай айлчилж, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн уулзалтаар олон чухал нийтлэг ойлголтод хүрч, БНХАУ, БНАСАУ-ын цоо шинэ хуудсыг бичиглэн, хамтдаа хоёр орны харилцааг шинэ хөгжлийн шатанд орууллаа. Миний энэ удаагийн айлчлал нь хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон үйл хэргийг сайтар биелүүлэхийн төлөө юм гэжээ.

Ким Жөн Ун: БНАСАУ, БНХАУ-ын найрамдал нь хоёр орны ахмад үеийн удирдагчдын үлдээсэн үнэт өв юм. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх нь БНАСАУ-ын тууштай баримтлах стратегийн чиглэл юм. Түрүүхэн миний бие БНХАУ-д түүхэн айлчлал хийж, Ши Жиньпин даргатай санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрч, чухал үр дүнд хүрсэн юм. Хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулахыг талууд санал нэгтэй үзсэн юм. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд оруулсан идэвхтэй хувь нэмрийг БНАСАУ өндрөөр үнэлж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122782988