Монгол улсын Улаанбаатар хотын аялал жжулчлалын танилчуулгын хурал хуралдав С.Батболд Ай Лихуа нар оролцожээ
2018-04-28 17:07:25 Эх сурвалж: ӨМӨС
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

4-р сарын 27-ны өдөр, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл, Монгол улсын Улаанбаатар хотын Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулсан Улаанбаатар хотын аялал жуулчлалын танилцуулгын хурал Хөх Хотод хуралдав. Монгол улсын Улаанбаатар хотын дарга С.Батболд танилцуулгын хуралд оролцож, ӨМӨЗО-ны орлогч дарга Ай Лихуа угтлагын үг хэлжээ.

Ай Лихуа эн тэргүүнд энэ удаагийн аялал жуулчлалын танилцуулгын хуралд ороцохоор ирсэн Монгол улсын зочдыг халуунаар угтаж байхаа илтгэв. Тэр, сүүлийн жилүүдэд, Өвөр монгол орон байрын давуу талаа гүйцэд бадруулж, Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа болон соёлын солилцоог идэвхтэй ахиулж, ялангуяа аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, Хятад Монголын аялал жуулчлалын солилцооны хүрээг үргэлжлэн өргөжүүлсэн байна. Хоёр жилийн турш, Өвөр монгол нь Монгол улсын жуулчдыг давхардсан тоогоор нийт 1.7 сая гаруй хүлээн авсан нь Хятад улсад жуулчилсан Монгол улсын жуулчдын 80 гаруй хувийг эзлэв, үүний хамт, жил бүр Өвөр монголоор дамжин Монгол улсад очиж байгаа Хятад улсын зорчигчдын тоо тасралтгүй нэмэгдэж байна гэж тэмдэглэв.

Ай Лихуа, Хятад Монгол хоёр орны харилцаа тасралтгүй гүүнзгийрч байгаа байдал доор, Өвөр монгол нь чанар сайтай үндсэн дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үйлдэж, хамгийн сайн аялал жуулчлалын үйлчилгээний орчыг бий болгож, тавцан байгуулан, Хятад Монгол хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааны тасралтгүй гүнзгийрэхийг ахиулна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122759652