ӨМ-ын Цахар баруун гарын хойд хошуунд таамаг нөөц нь 40 сая тонн бүхий газрын тосны ордыг илрүүлэв
2018-04-21 14:44:28 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

4-р сарын 17-ны өдөр, Хятадын газрын тосны группын \CNPC\ умард Хятадын газрын тосны орд хайн шинжлэх хэсгийн орлогч захирал Шы Юаньпэн сурвалжлага хүлээхдээ олон жилийн хайн шинжилгээгээр дамжин Цахар баруун гарын хойд хошууны Төмөртэй суурины нутаг дэвсгэрт таамаг нөөц нь 40 сая тонн бүхий газрын тосны ордыг илрүүлж одоогоор туршин олборлож эхэлжээ гэв.

Танилцуулснаар, умард Хятадын газрын тосны компанийн хайгуулын бүс нь голдуу Хэбэйн дунд хэсэг, Өвөр монголын дунд хэсэг, Шань Шигийн Чиншүйн хотгортт төвлөрч байдаг. Эрээний хотгор ч үүнд багтдаг. Эрээний хотгорын хайгуулын талбай нь 100 мянган хавтгай дөрвөлжин км байж, Шилийн гол, Улаанхад, Улаанцав, Баяннуур, Бугат зэрэг 6 аймаг хотыг хамарна, гол хэсэг нь Шилийн гол аймаг, Улаанцав хотонд тархаж байгаа. Улаанцав хотод 10 хурмал хонхор байж, 300 сая тонн боломжийн нөөцтэй. Хайгуулын ажлын байдлаар, өнөөг хүртэл, хайгуулын мөн чанартай илэрүүлэлт бол тус хошууны Улаанхуагийн хонхор болно. Нийт 77 цооног өрөмдөж, таамаг нөөц нь 40 сая тонн, үйлдвэрлэсэн нефтийн хэмжээ 50 мянган тоннд хүрэв. Тус орд нь булагдац гүехэн, гарц их, чанар сайн, хэмжээ их зэрэг онцлогтой.

Одоогоор Улаанхуагийн хонхорт нийт 37 цооногтой, үүнд тухайн жилдээ ашиглалтад оруулсан цооног 29, өдөрт 162 куб шингэн үйлдвэрлэж, өдөрт 144 тонн тос, жилд 33.468 мянган тонн тос үйлэдвэрлэн, нийт 46 мянган тонн нефть үйлдвэрлэж байна. 2017 онд Улаанхуагийн хонхорын төлсөн төрөл бүрийн татвар 36.279 мянган юаньд хүрчээ. Барагцаалахад, тус орд 3—5 жилийн дотор жилд 100-150 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм байна.

Ойлгосноор, 2016 оны эцэс болтол Эрээний хотгорт 50 гаруй хонхор илрүүлж, нийт 7 мянга гаруй тэгш дөрвөлжин км талбайтай гурван хэмт газар хөдлөлтийг биелүүлж, 1000 гаруй цооног өрөмдөж, нийлбэр дүнгээр гүний 1.7 сая мянган метрт хүрч, газрын тосны орд 14 илрүүлж, хайн илрүүлсэн газрын тосны нөөцийн хэмжээ 260 сая тоннд хүрчээ. 1989 онд Эрээний газрын тосны ордыг нээж, 1990 онд сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, одоогоор жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 800 мянган тонн болж, нэгэнт үйлдвэрлэсэн нефть 27 сая гаруй тоннд хүрч, орон нутагт 6 тэрбум гаруй юаний татвар төлжээ.  

Танилцуулснаар, энэ жил Улаанцав хотын нутаг дэвсгэрт 21 цооног өрөмдөж, 120 хавтгай дөрвөлжин км гурван хэмжээст газар хөдлөлт хэрэгжүүлж, барагцаалсан хөрөнгө оруулалт 170 сая юаньд хүрч, Улаанхуагийн хонхор нь мөн хайгуулын голдлого байж, 50 сая юаний хөрөнгө оруулж, 6 цооног, газрын тосны геологийн таамаг нөөцийг 15 сая тонн, газрын тосны геологийн хязгаарлах нөөцийг 10 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. 2018 оны эцэс гэхэд өдрийн үйлдвэрлэх хүчин чадлыг 200 тонн, жилийн үйлдвэрлэх хүчин чадлыг 50 мянган тоннд хүргэх болно.

Одоогоор, Улаанхуагийн хонхорт газрын тос цуглуулах станц нэг, 6 цооног, 1 ус шахах станц байгуулах зэрэг барилгын ажлууд эрчимтэй явагдаж байна.\Дадлагын редактор Д.Урьхан\

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122719354