Ши Жиньпин Алжирд цэргийн нисэх онгоц осолдсон талаар ерөнхийлөгчид нь тохинуулах цахилгаан илгээв
2018-04-13 17:18:42 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 4-р сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 12-ны өдөр, Алжирд цэргийн нисэх онгоц осолдсон талаар тус гүрний ерөнхийлөгч Бүтефликад тохинуулах цахилгаан илгээв. Ши Жиньпин тохинуулах цахилгаандаа, эрхэм гүрэнд нэгэн цэргийн нисэх онгоц осолдож хүний амь үрэгдэж шархадсныг цочин дууллаа. Би Хятад улсын засгийн газар хийгээд Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн өөрийнхөө нэрийн өмнөөс эндэгсдийг эмгэнэн гашуудаж байгаа ба шархадагсад хийгээд эндэгсдийн гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлэн чин сэтгэлээсээ тохинуулж байгаагаа илэрхийлье гэжээ. Мөн өдөр, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян тус гүрний ерөнхий сайдад тохинуулах цахилгаан илгээв.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122678915