"Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" номын II ботийн олон хэлний хэвлэлийн нээлтийн ёслол болов
2018-04-12 17:52:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

11-нд Лондон хотноо, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Гадаад хэлний ажлын товчоо, Хятадаас Их Британид суугаа элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" номын II ботийн олон хэлний хэвлэлийн нээлтийн арга хэмжээ болов.

Нээлтийн арга хэмжээнд Их Британийн язгууртан ханхүү Андрев, ХКН-ын Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны тамгын газрын дарга Жян Жяньгүө, Испанийн экс ерөнхий сайд Фелип Гонзалес, Италийн экс ерөнхий сайд Марио Монти, Хятад, Их Британи болон холбогдох 14 орны улс төр, худалдаа, эрдэм шинжилгээ, хэвлэлийн салбар, олон улсын ном хэвлэлийн байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцлоо.

Их Британийн язгууртан ханхүү Андрев нээлтийн арга хэмжээнд баяр хүргэж хэлсэн үгэндээ: Тус ном хэвлэгдсэн нь түүхэн ач холбогдолтой юм. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Хүмүүс энэ номтой танилцсанаар Хятад орны цаашдын хөгжилд илүү их анхаарал тавьдаг болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хятадаас Их Британид суугаа элчин сайд Лю Шяомин: Тус номын нээлтийг Лондон хотод зохион байгуулж байгаа нь өрнө, дорнын сэтгэхүй, соёлын харилцаанд алс хэтийн чухал ач холбогдолтой болох юм гэжээ.

"Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" номын II ботийг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, ХКН-ын Сурвалж бичиг судлалын хүрээлэн, Хятадын гадаад хэлний ажлын товчоо хамтран редакторлаж, Ши Жиньпин даргын 2014 оны 8-р сарын 18-аас 2017 оны 9-р сарын 29 хүртэлх хугацаанд тавьсан илтгэл, бичсэн цохолбор, баярын цахилгаан зэрэг 99 эх бичгийг хамруулжээ. Тус номын II ботийг хятад бичгийн хуучин тиг, англи, франц, испани, герман, орос, япон, араб, португаль зэрэг 9 хэлээр орчуулан хэвлүүлсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122674135