У. Хүрэлсүх: Хятадын ард түмэн эрт нэгэн өдөр Хятадын агуу их мөрөөдлөө биелүүлэхийг чин сэтгэлээсээ зөгнөж бий
2018-04-08 17:54:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын 4-р сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ

"Хятадын ард түмэн эрт нэгэн өдөр Хятадын агуу их мөрөөдлөө биелүүлэхийг чин сэтгэлээсээ зөгнөж бий"–МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сурвалжилсан

Синьхуа агентлагийн сурвалжлагч Асхан

"Сүүлийн жилүүдэд, ХКН-ын удирдлага дор, Хятадын эдийн засаг тогтвортой өсч, иргэдийн амьжиргааны төслүүд амжилттай хэрэгжиж байна. Уламжлалт найрамдалт хөрш улс болсны хувьд, бид Хятадын олсон асар их амжилтад чин сэтгэлээсээ баярлаж байна” гэж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бө-Аогийн Азийн 2018 оны чуулга уулзалтад оролцох ба Хятадад албан ёсны айлчлал хийхээсээ өмнөхөн Улаанбаатарт байрлах Төрийн ордонд Хятадын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжлагыг хүлээхдээ хэлэв.

У.Хүрэлсүх, түүний тус удаагийн Хятад дахь айчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны харилцаа нь МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд зангилаа үйлдэл үзүүлэж байдаг гэж тэмдэглэв.

У.Хүрэлсүх хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс МУ-ын гол чухал арилжааны түнш болон хөрөнгө оруулагч улс болсоор байж, Монгол Хятад хоёр орны хамтын ажиллагаа бараг бүхий л салбарыг хамарсан бөгөөд тогтуун хөгжиж байна. Хамтын ажилагаагаа  үргэлжлэн гүнзгийрүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн төлөө, хоёр орон тохиролцсон хамтын ажиллагааны төлөвлөгөөнүүдийг нэг бүрчлэн хэрэгжүүлэхийн хамт үргэлжлэн хяналт тавих хэрэгтэй гэжээ.

У.Хүрэлсүх, 2014 онд Хятад Монгол хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан юм, энэ бол хоёр орны харилцааны урт хугацааны хөгжлийн түүхт шийдвэр мөн. Бидний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулга баялаг мөртөө гүнзгий, энэхүү түншлэлийн харилцааг үргэлжлэн бататган хөжүүлэх бол маш тулгам ажил болоод бий гэж чухалчлан хэлэв.

У.Хүрэлсүх, Хятадын хөнгөлөлттэй зээлийг ашигласан томоохон төслүүд болон чухал төслүүд Монгол улсад эмх цэгцтэй мөртөө тогтвортой хэрэгжиж байна. Хятадаас Монголд үзүүлж байгаа тусламж нь дэд бүтэц зэрэг томоохон төслүүдэд хязгаарлагдаагүй, бас иргэдийн амьжиргаа ба байгаль орчныг хамгаалах зэрэг салбарыг ч хамарсан байна гэжээ.

У.Хүрэлсүх иргэдийн солилцоог идэвхтэй хөгжүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зохион байгуулах нь хоёр орны харилцааны нийгмийн суурийг бататгахад маш чухал ач холбогдолтой юм. Иргэдийн найрамдалт харилцааг бататгахад юуны өмнө хоёр орны иргэдийн нөгөө гүрний тухай гүнзгий ойлголтыг нэмэгдүүлэх чухалтай. Сүүлийн жилүүдэд хоёр орны амжилттай хамтын ажиллагаагаар дамжин Монголын ард түмэн Хятадын соёлын уламжлал, хөгжлийн амжилт бүтэмжийн талаар улам гүнзгий ойлголттой болсон байна гэж илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ Монгол улс нь Хятадын "Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээн дэх соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож Хятад улс болон “Нэг бүс нэг зам" дагуух улс гүрнүүдийн иргэдэд өөрийгөө таниулж сурталчлах хүсэлтэй бий гэжээ. Бө-Ао чуулга уулзалт 2018 оны хурлын талаар У.Хүрэлсүх хэлэхдээ Монгол улсын ээлж бүрийн засгийн газар Бө-Ао Азийн чуулга уулзалтыг маш чухалчлан үзсээр ирсэн, уг чуулга уулзалтыг Азийн бүхий л өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлэхэд гүн чухал ач холбогдол өгч байгаа гэлээ.

У.Хүрэлсүх, Хятадын онцлогтой социализм нэгэнт шинэ цаг үед орж энэ нь шинэ загварын олон улсын харилцааны байгуулалт ба хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулан Хятадын онцлогтой социализмын том гүрний гадаад харилцааны ерөхний зорилт болсон, Монголын тал үүнд анхааралаа хандуулж бий гэжээ.

Эцэст нь У.Хүрэлсүх Хятадын ард түмэн эрт нэгэн өдөр өөрийн улс орноо баян хүчирхэг арадчилсан боловсон эе нэгдэлтэй орчин үеийн хүчирхэг гүрэн болгон байгуулж, Хятадын мөрөөдлөө эрт нэгэн өдөр биелүүлэхийг хүсэн зөгнөж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122650232