Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн гишүүн ба нарийн бичгийн дарга нар үндсэн хуулийн тангараг өргөв
2018-03-20 11:49:54 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

3-р сарын 19-ний өдөр, 13 дахь удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулгын бүх гишүүдийн долдугаар хурал Бээжингийн Ардын их хурлын танхимд хуралдаж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянгийн нэр дэвшүүлсний дагуу, санал хураахаар дамжин Хань Жэн, Сүнь Чүньлань, Хү Чүньхуа, Лю Хэг Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайдаар, Вэй Фэнхэ, Ван Юн, Ван И, Шяо Же, Жао Кэжыг Төрийн зөвлөлийн гишүүн, Шяо Жег Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус сонгов. Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайд, Төрийн зөвлөлийн гишүүн ба нарийн бичгийн дарга нар үндсэн хуулийн тангараг өргөж байгаа нь. \Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Пан Шинлэй\

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122560239