Сая юанийн тусламж өгчээ
2018-02-10 11:51:04 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 

Синьхуа Агентлагийн мэдээ, Тайванийн Лянь Хуа шяньд сүүлийн өдөр хүчтэй газар хөдлөлт гарчээ, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг 7-ны өдөр, Тайванийн Улаан загалмайн байгууллагад сая юанийн яаралтай тусламж өгч, ард иргэдийг авран туслах ажилд зарцуулсан байна.

Тайванийн Лянь Хуа шяний ойр орчмын тэнгисийн бүсэд 6-ны орой 6.5 баллын хүчтэй газар хөдлөлж, маш олон хүн эндэж бэртсэн бөгөөд эд хөрөнгийн хохирол гарсан юм. Газар хөдлөлтийн дараа Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Тайванийн Улаан загалмайн байгууллагатай холбоо авч, гамшгийн байдлыг ойлгож, гамшигт өртсөн ахан дүү нартаа анхаарал хандуулжээ. Тайванийн Улаан загалмайн байгууллагын аврах ажлыг дэмжихийн тулд Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Тайванийн Улаан загалмайн байгууллагад сая юанийн тусламж өгч, ард иргэдийг авран туслах ажилд зарцуулсан байна.

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн хариуцлагатай хүн, гамшгийн байдал болон авран туслах ажлыг үргэлжлэн анхааралдаа авч, гамшгийн бүсийн эрэлт хэрэгцээний дагуу авран туслах баг Тайваньд томилоход бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122393043