Хятад Их Британий ерөнхий сайд нарын оны ээлжит уулзалт болов
2018-02-01 13:15:54 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-р сарын 31-нд Ардын их хурлын ордонд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад айлчилж буй Их Британий ерөнхий сайд Тераза Мэйтэй Хятад Их Британий ерөнхий сайд нарын оны ээлжит уулзалтыг хийжээ.

Ли Кэчян: Хятад Их Британий харилцаа олон жилийн турш Хятад болон Өрнөдийн орнуудын харилцааны тэргүүн эгнээнд явсаар ирсэн. Ши Жиньпин дарга 2015 онд Их Британид амжилттай айлчилж, хоёр улс XXI зууны дэлхий нийтэд зориулсан иж бүрэн стратегийн харилцаа тогтоохоор болсон. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятадын улс Их Британий тал болон Хятад Их Британий харилцааг чухалчлан үзэж, хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцэж, мөн бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байна. Өнөөгийн байдлаар Хятад Их Британи хоёр улс хөгжлийнхөө чухал үе шатанд байж, давуу талаараа харилцан нөхөж, иж бүрэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжилд өргөн боломж нээгдэж байна. Бид боломжийг ашиглан, Хятад Их Британи хоорондын “Анд нөхдийн харилцаа”-г түүхэн шинэ үед улам эрчтэй хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян : Хятад Их Британи хоёулаа дэлхийн эдийн засгийн чухал цогц бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс, эдийн засгийн даяаршил, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй, дөхөм байдлыг хүчтэй дэмжигчид юм. Хятадын тал Их Британий талтай НҮБ, Их хорь зэрэг олон талт механизмын орчинд харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх ойлголцол, зохицуулалтаа гүнзгийрүүлж, дэлхийн эдийн засгийн шинэчлэлтэй, нээлттэй, харилцаатай, багтаамжтай хөгжлийг ахиулж, дэлхийн нийтийн энх тайван, хөгжлийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Тераза Мэй : Энэ удаагийн айлчлалаар Их Британи Хятадын иж бүрэн стратегийн харилцааг улам эрчимжүүлэхийг хүсэж байна. Би энэ айлчлалаараа худалдаа эдийн засгийн салбарын олон төлөөлөгч дагуулж ирсэн. Хоёр тал худалдаа, эдийн засгийн цуврал гэрээ бичгийг батлах болно. Энэ нь хоёр орон, хоёр орны иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна. Их Британи Хятад хоёулаа эдийн засгийн даяаршлыг дэмжиж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцдэг. Их Британий тал Хятадын талтай хамт “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллаж, инноваци, санхүү, оюуны эрхийг хамгаалах, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаа явуулахыг хүсэж байна. Мөн Хятадын тал Их Британи дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байна. “Шанхай-Лондонгийн хувьцааг холбох” төслийг эхлүүлэх хугацааг хянаж үзэж байгааг бид өндрөөр үнэлж байна. Хүмүүнлэгийн солилцоо нь хоёр орны хоорондын чухал холбоо юм. Би Үхань хотод айлчлах үеэр хоёр орны оюутан залуусын харилцаа улам нягтарч байгааг мэдэрсэн. Эдгээр залуус хоёр орны харилцааны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Хоёр орны ерөнхий сайд харилцан сонирхож байгаа олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов.

Уулзалтаас өмнө Ли Кэчян Ардын их хурлын танхимд Тераза Мэйг угтах ёслол зохион байгуулжээ. Уулзалтын дараа хоёр орны ерөнхий сайд нар эдийн засаг, худалдаа, санхүү, нисэх хүчин, гааль, эрүүл мэнд, хяналт шалгалт, хорио цээр, ухаалаг хот зэрэг хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122352887