Хятад Казакстаны хамтын ажиллагаа эрчимжиж байна
2018-02-01 13:06:08 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-р сарын 19-ний 19 цагт 36 чингэлэг авто машины сэлбэг, тоног төхөөрөмж, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан Х9089 дугаарт галт тэрэг Өрөмч хотоос хөдөлж, ШУӨЗО-ны Алаг-Уулын ам боомтоор гарч, Казакстаны Каспин тэнгисийн зүүн эргийн боомтоор дамжин Азербайжаны нийслэл Баку хотод хүрсэн байна.

Хятад Казакстаны хоёр талын төмөр замын байгууллага хоорондын хамтын ажиллагааны үр дүн болох Хятад-Европ чиглэлийн төмөр зам, тэнгисийг холбосон тээврийн суваг ашиглалтад орсон нь Хятадаас Гүрж, Иран, Азербайжан, Турк болон Европын орнууд хооронд ложистик тээврийн үр ашигтай, дөт шинэ шугам болсон байна. ШУӨЗО-ны Төмөр замын байгууллагын танилцуулснаар, энэ төмөр зам, тэнгисийг холбосон зам шугамаар Шанхай, Шаньдүн, Жэжян, Гуандүн зэрэг муж хотоос бараа бүтээгдэхүүн татаж, 8 хоногийн турш 4186 км замыг туулдаг болсон нь төмөр замаар тээвэрлэх хугацааг гуравны хоёр хувиар хэмнэх болсон байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122352812