Синьхуа агентлаг 2017 оны олон улсын 10 том онцлох үйл явдлыг нэрлэв
2018-01-13 16:32:05 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлаг 2017 оны олон улсын 10 том онцлох үйл явдлыг нэрлэв. /цагийн дарааллаар жагсаав/

1. “Хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогц”-ыг НҮБ-ын шийдвэрт бичиж оруулав  

1-р сарын 18-ны өдөр, Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Женева дахь төвд “Хүн төрлөхтний хувь тавилангийн хамтын цогцыг хамтаар байгуулах” гэсэн сэдэвт илтгэл хийж, дэлхийн чанартай өрсөлдөөнийг шийдвэрлэх тухай Хятад улсын төслийг дурдаж, дэлхийн нийгмийн хүрээллийг олов. 2-р сарын 10-ны өдөр, “Хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогц”-ын онол НҮБ-ын Нийгмийн хөгжлийн зөвлөлийн хурлаар анх удаа НҮБ-ын шийдвэрт бичигтэн орсон байна. Үүний дараа энэхүү онол нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын Ерөнхий ассамблейн нэгдүгээр комисс зэрэг олон төрлийн шийдвэрт бичигдэн орж, Хятад улсын зарчим дэлхийн хамтын танилт болсон байна. Хятад улсын олон улсыг нөлөөлөх хүч, урайлах хүч, бүтээх хүч улам дээшилж, Хятад улсын өвөрмөц том гүрний дипломат харилцаа дэлхийн энх тайван болон хөгжилд шинэ хувь нэмэр үзүүлэх болжээ.

2.“Америкаар тэргүүлүүлэх” бодлого Амеркийг “Олноос ангижрах” болгов

6-р сарын 1-ний өдөр, Амеркийн ерөнхийлөгч Трамп Америк цаг агаарын хувиралтыг арагцаах “Парисын гэрээ”-нээс ухран гарахаар тогтов гэж зарлажээ. НҮБ-ын нарийн бичгийн дарга Гутерриш, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, дэлхийн аюулгүй байдлыг ахиулах чармайлгын талаар Амеркийн энэхүү арга хэмжээ нь “хүмүүсийг маш хөсөрдүүлжээ” гэж илэрхийлэв. Трамп оны эхээр ерөнхийлөгч болсноос нааш, урьд хожид НҮБ-ын ЮНЕСКО болон “Нүүдэл иргэдийн асуудлын дэлхийн гэрээ” боловсруулах процесс зэрэг олон улсын байгууллага болон хэлэлцээрээс ухран гарахаар зарлаж, Америк Мексикийн тусгарлалтын хана байгуулахын хамт умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг дахин авч хэлэлцэх олон төрлийн “Америкаар тэргүүлүүлэх” гэсэн хамгаалалтын үзлийн хандаштай арга хэмжээ гаргасан байна. Амеркийн “Олноос ангижирсан” эдгээр үйлдлүүд нь олон улсын олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хохироож, дэлхийг засахад шинэ өрсөлдөөн бий болгосон байна.

3. Катартай дипломат харилцаагаа зогсоох үймээн Ойрхи дорнодын хагацлыг гүнзгийрүүлэв

6-р сарын 5-ны өдөр, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн болон Египет зэрэг улс “Терроризмыг дэмжиж”, “Бүс нутгийн аюулгүй байдлыг эвдэв” гэсэн шалтгаанаар Катартай дипломат харилцаагаа зогсоох мөртөө шийтгэн залхаах тухай зарлав. Үүний дараа бусад улс бас Катартай дипломат харилцаагаа зогсоохоо илэрхэйлжээ. Саудын Араб зэрэг улсуудын шаардлагыг Катар эелдэн дагаж Ирантай харилцаагаа таслаагүй, гэдрэгээр харин 8-р сард Ирантай дипломат харилцаагаа бүх талаар сэргээнэ гэж зарласан байна. Катартай харилцаагаа зогсоох үймээн Персийн булангийн улсуудын хооронд сүрхий хагацал үүсгэж, Сирийн асуудал, Йемений дотоодын дайн, Пакистан ба Израилийн мөргөлдөөн зэргээр ойрхи дорнодын бүс нутаг дахь АНУ болон ОХУ-ын хурц тэмцэлдээнийг тусгаж, Саудын Араб болон Иран зэрэг бүс нхутгийн улсуудын хооронд хүчирхэгүүд тэмцэлдсэн будлиант байдлыг үүсгэсэн байна.

4. Гадаад харилцааны дайн илт болж Америк Оросын харилцаа эвлэрэхэд хэцүү болов

8-р сарын 2-ны өдөр, Амеркийн ерөнхийлөгч Трамп улсын хурлын хоёр парламентын зонхилох олонхийн саналаар баталсан Оросыг залхаах хуулийн төсөлд үзэглэж, Оросын эдийн засагт залхаал үзүүлэх гэсэн агуулга нэмж оруулсанд Орос эсргүүцэх арга хэмжээ авав. Хоёр талаараа гадаад харилцааны ажилтныг хөөж, гадаад харилцааны байгууллагаа хаах, хэвлэл мэдээллийн ажиллагааг хязгаарлах “Гадаад харилцааны дайн” болон “Хэвлэл мэдээллийн дайн” хоёр талын хооронд болов. 2017 онд, “Орост нэвтрэх хаалга” зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Америк Оросын харилцаа Трамп ерөнхийлөгч болсноос болж эвлэрээгүй. Хоёр улс Украин, Сири зэрэг олон улсын халамшил асуудлын тойронд ширүүн өрсөлджээ. Америк Оросын зөрчил нэмэгдснээс биш буураагүй, хоёр улсын харилцаа эвлэрэхүйеэ бэрх байна.

5. БНАСАУ-ын цөмийн пуужингийн туршилт Солонгосын хойгийн байдлыг хурцдуулав

9-р сарын 3-ны өдөр, БНАСАУ олон улсын нийгмийн хүчтэй эсргүүцлийг хайхралгүйгээр зургаадахь цөмийн туршилт хийв. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл 9-р сарын 11-ний өдөр 2375 дугаар тоот шийдвэрийг санал нэгтэй баталж, БНАСАУ-д шинэ залхаал өгөхөөр тогтсон ба дипломат харилцаа болон улс төрийн аргаар асуудлыг найрамдлаар шийдвэрлэхийг уриалав. Энэ онд БНАСАУ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох шийдвэрийг олонтоо зөрчиж, замт пуужингийн технологийг ашиглан пуужин хөөргөвсөн байна. БНСУ болон АНУ “БНАСАУ-ын сүрдүүллийг аргацаах” шалтгаанаар олон удаа хамтарсан цэргийн сорилт хийж, АНУ бас БНАСАУ-ыг дахинт “Терроризмыг дэмжигч улс”-ын жагсаалтад оруулсан ба дангаараа түүнд залхаал явуулсан байна. Хоёр талын хатуу зогсолт ба буй бүхий ажиллагаа нь Солонгосын хойг болон зарим бүс нутгийг онцгой байдалд оруулж, бүс нутгийн улс орон ба олон улсын нийгмийг санаа амаргүй болгожээ.

6. Популизм Европын улсуудын улс төрийн газрын зургийг нөлөөлөв 

 9-р сарын 24-ний өдөр болсон Германы холбооны парламентын сонгуульд ерөнхий сайд Меркелийн удирдсан Холбооны нам ялсан хэдий ч санал олсон хэмжээ нь ихээр буурсан байна. Германы Сонголт нам сугаран гарч парламентын гуравдугаар том нам болсон нь дэлхийн II дайнаас нааш барууны популизмын нам анх удаа холбооны парламентад суудалтай болсон анхны улс төрийн нам болжээ. Дүрвэгсдийн хямрал болон эдийн засаг уналттай байгаа байдал доор, нийгмийн задрал хурцдаж, улс төр туйлшрах үзэгдэл өдөр ирэхүйеэ илт болж, уламжлалт төрийн нам иргэдийн итгэлийг тасралтгүй алдаж эхэлжээ. 2017 онд болсон Нидерланд, Франц, Австри зэрэг улсын сонгуульд “Европын холбоог эсэргүүцэж, иргэд нүүдэллэхийг эсэргүүцэгч” туйлширсан популизмын төрийн нам тохиолыг завшиж уламжлалт улс төрийн тогтолцоог ихээр нөлөөлөв.

7. Террорист хэрэг байн дахин үүсэж барууны нийгмийг нөлөөлөв

10-р сарын 1-ний өдөр, Амеркийн Лас Вегасын нэг задгай концерт дээр буудлагын хэрэг гарч, 59 хүн амь үрэгдэн, 527 хүн шархдаж Амеркийн ойр үеийн түүхэн дэх үхэл шархдал хамгийн ноцтой буудлагын хэрэг болж, буу зэвсэг замбараагүй болж эзэмшихэд төвөгтэй, хүчирхийллийн соёл гүн нэвчсэн ба анги давхаргын задрал хурцдаж байгаа зэрэг барууны нийгмийн ужиг өвчнийг харуулжээ. 2017 онд Америкт томоохон буудлагын хэрэг 300 гаруй удаа гарч, Европын Манчестерын спортын талбайд гарсан дэлбэрнлтийн хэрэг, Парисын Чампс Елисесийн өргөн чөлөөнд гарсан буудлагын хэрэг, Барселонад гарсан ачааны машин хүн дайрсан хэрэг зэрэг террорист хэрэг байн дахин гарчээ. Австралийн Эдийн засаг болон энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд таамагласнаар 2017 онд Европ, Америк зэрэг хөгжсөн улсуудын террорист хэргээс болж эндсэн хүний тоо 16 жилийн турших хамгийн өндөрт хүрчээ.

8. Дэлхийн эдийн засаг зэргээр сэргэх байдал илэрхий байна

10-р сарын 10-ны өдөр, Олон улсын валютын сан 2017 он ба 2018 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг тус бүр 3.6% болон 3.7% гэж нэмэгдүүлэн жишсэн нь өнгөрсөн 2016 оны 3.2%-ийн өсөлтөөс мэдэгдэм өндөр болсон байна. Үүний зэрэгцээ, 2017 оны дэлхийн 75%-ийн эдийн засгийн цогцын өсөлтийн хурд түргснэ гэж барагцаалав. Энэ бол дэлхийн эдийн засгийн ойрын 10 жил дэх хамгийн их цар хэмжээгээр өсч хурд нь түргэсэж, гол чухал эдийн засгийн цогцын сэргэлт “задарч” байснаас “синхронжиж”, шинээр сэргэн мандсан эдийн засгийн цогцын сэргэлт нэн илэрхий мөртөө тэнцвэртэй болжээ. Хятадын эдийн засгийн илрэл хүмүүсийг гайхуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болжээ. Дэлхийн харьцангуй чөлөөтэй валют санхүүгийн бодлого, шинжлэх ухаан технологийн инноваци зэрэг нь үргэлжлэн эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой болж байгаа хэдий ч хөгжсөн улсуудын худалдааг хамгаалах үзэл, даяаршлыг сөрөх хандшийг сэрэмжлүүштэй.

9. ХКН-ын XIX их хурал дэлхийг гүнзгийн нөлөөлөв 

10-р сарын 18-24-ний өдрүүдэд, ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдаж, Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын өвөрмөц социализмыг байгуулах үзэл баримтлалыг бий болгож, Хятадын өвөрмөц социализмын ажил үйлсийн шинэ аяныг эхлүүлсэн байна. Дэлхийн нийгэм дээд хэмжээгээр анхаарч, Хятадын шинэ эрин үе бол мөн ч дэлхийн шинэ тохиол юм гэжээ. ХКН-ын XIX их хурлын илтгэлд, Хятад улс найрамдал, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар давших тугийг өндөр мандуулж, шинэ маягийн олон улсын харилцааг байгуулах ба хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцыг байгуулах ажлыг ахиулна гэж заасан байна. Гадаадын санаа бодолд, ХКН-ын XIX их хурал бол нэг удаагийн “дэлхийн газрын зургийн дэргэд зогсоод” дэлхийн найрамдлыг хамгаалах ба хамтын хөгжлийг ахиулахыг төсөвлөсөн “Дэлхийн хэмжээний” их хурал болох бөгөөд Хятад нь маш олон өрсөлдөөнд нүүрлээд байгаа өнөөгийн дэлхийд түүнийг онгойлгох “түлхүүр” хангаж, “хүн төрөлхтөн хааш явах вэ” гэдэг асуултад Хятадынхаа хариултыг өгч, дэлхийг засан цэгцлэх тогтолцоог боловсронгуй болгоход Хятадын оюун ухаанаа нэмэрлэсэн байна.

10. “Лалын улс” ойрхи дорнодод ялагдаад гадагш нэвчив

11-р сарын 19-ний өдөр ба 12-р сарын 9-ний өдөр Сири ба Иракийн засгийн газар урьд хожид екстремегийн бүлэглэл “Лалын улс”-ын нэлээд их эрхшээлийн хэсгийг устгаснаа зарлав. Гэвч “Лалын улс”-ын хүчин бүрмөсөн устаагүй, тэд Египетын лалын сүмийг дайрсан, Афганистанд хөдөлгөөн ихтэй байх ба Европ Америкийн улсуупад ч харагдаж байна. Уг бүлэглэлийн сүрдүүлэг гадагшаа Төв Азийн бусад улс ба Ази, Африк, Европын олон улс руу тэлж Террорист үйл ажиллагаа нь дэлхийн хэмжээнд олон янзын, энд тэнд тархсан хандлагатай болж байгаа тул олон улсын Терроризмыг эсэргүүцэх үүрэг мөн ч хүнд байсаар юм.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122254341