Синьхуа агентлаг 2017 оны улсын дотоодын 10 том онцлох үйл явдлыг нэрлэв
2018-01-02 18:43:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1.Жинганшань Ланькао зэрэг 28 шянь ядуурлаас ангижрав

2-р сарын 26-ны өдөр, Жянши мужийн Жинганшань хот ядуурлаас ангижирснаа зарлав. Энэ нь Хятад улсын ядуурлаас ангижрах механизм байгуулагдасны дараах ядуурлаас ангижирсан анхны шянь болно, 3-р сарын 27-ны өдөр, Хэнань мужийн Ланькао шянь ядуурлаас ангижирснаа зарлав. 2017 онд нийт 28 шянь ядуурлаас ангижирчээ. ХКН-ын XVIII их хурлаас нааш, Хятадын ядуурлыг бууруулах хүнд ажилд шийдвэрт ахиц гарч, 60 сая гаруй ядуу байсан хүн ам ядуурлаас тогтвортой ангижирч, ядуурал үүсэх хэмжээ 10.2% байснаасаа 4% болон буурч, барагцаалахад 2017 онд 10 сая хүн ам ядуурлаас ангижрах болно.

2. Хэбэй мужийн Шюн-Аний шинэ бүс байгуулагдав

4-р сарын 1-ний өдөр, ХКН-ын ТХ, Төрийн зөвлөлөөс Хэбэй мужийн Шюн-Аний шинэ бүсийг байгуулах мэдэгдэл гаргав. Уг бүсийг байгуулах нь Ши Жиньпин нөхрөөр гол болгосон ХКН-ын хийсэн стратегийн түүхт сонголт, мянган оны их төлөвлөгөө, төрийн том хэрэг, Бээжингийн нийслэл бус чадамжийг хөнөвчлөх, хүн амын эдийн засаг нягтарсан бүс нутгийг шигдэгжүүлэн нээн хөгжүүлэх загварыг хайх, Бээжин Тяньжинь Хэбэйн хотын байршуулалт болон орон зайн бүтцийг зохицуулан шилдэгжүүлэх, инновацийг хөдөлгөн хөгжүүлэх шинэ хөдөлгүүр буй болгоход томоохон бодит ач холбогдол ба алс хэтийн түүхт ач ахолбогтой юм. Одоогоор, Шюн-Аний шинэ бүсийн төсөвлөлт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж, шинэ бүсийн төлөвлөлт орон тооны ажил шат үеийн чанартай амжилтад хүрэв.

3.“Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум амжилттай болов

5-р сарын 14-нээс 15-ны өдөр, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум Бээжинд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтэд оролцож гол зорилтот илтгэл хийв. Энэ бол “Нэг бүс нэг азм”-ын хүрээнд хийсэн хамгийн дээд хэмжээний олон улсын хурал, мөн ч БНХАУ байгуулагдсанаас нааш Хятадын санаачилж, Хятадын зохион байгуулж байгаа зэрэг дэвээр хамгийн их, цар хүрээ хамгийн өргөн олон талт дипломат арга хэмжээ болно. Форумыг зохион байгуулагч болсны хувьд Хятадын талынхан хуралд оролцож буй талуудтай гүнзгий солилцоо хийж, хурлын ололт амжилт ихтэй байхыг түлхэн ахиулж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын өргөн нөөц бололцоо болон сайн сайхан ирээдүйг харуулсан байна.

4. Хонконг эх орондоо буцсан 20 жилийн ойг баярлан тэмдэглэв

7-р сарын 1-ний өдөр, Хонконг эх орондоо буцсан 20 жилийн ойг баярлан тэмдэглэх хурал болон Хонконгийн онцгой засаг захиргааны бүсийн засгийн газар албан тушаалдаа гарах V ёслол Хонконгийн Үзэсгэлэнгийн төвт болов. ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг хэлэв. Төвөөс “Нэг улс хоёр систем”-ийн чиглэлтийг хэрэгжүүлэхэд нэгд эрс шийдэмгий, хувиршгүй, гуйвшгүй, хоёрт “Нэг улс хоёр систем”-ийн бодлогыг Хонконгод бүх талаар оновчтой, үнэнч хэрэгжүүлэх практикийг хэлбэрээ алдахгүй, хувирахгүй, ямагт зөв чиглэлээр урагшлуулах хэрэгтэй гэж тэрээр чухалчлав.

5. Экологийн орчныг хамгаалах болон хариуцлага нэхэмжлэх хүчин урьд өмнө байгаагүй эрчимжив

7-р сард, ХКН-ын ТХ-ны Тамгын газар, Төрийн зөвлөлийн Тамгын газар Ганьсү мужийн Чиляньшаний төрийн зэрэглэлийн дархан цаазат газрын экологийн орчны асуудлыг хянан шийдвэрлэсэн байдал хийгээд түүний сургамжийг бүх улсад зарлав. Мужийн 3 орлогч даргыг оролцуулсан нэг бүлэг удирдах боловсон хүчнээс хариуцлага нэхэмжилсэн нь Ши Жиньпин нөхрөөр гол болгосон ХКН-ын ТХ-ны экологийн орчныг хамгаалах хатуу зоргийг илэрхийлэв. Өнөө жил төвийн экологийн орчныг хамгаалах ажлын хянан байцаалт Хятадын 31 муж ӨЗО хотыг бүрхэж, 18 мянга гаруй хүнээс хариуцлага нэхэмжлэв. Хятад улс экологийн хамгаалалтын улаан шугамын стратегийг анх хэрэгжүүлж, 2020 оны сүүлчээс өмнө бүх Хятадын экологийн хамгаалалтын улаан шугамыг татаж дуусгаж, зааглан хуваарилж баримжаа тогтоон, экологийн хамгаалалтын улаан шугамын дүрмийг үндсэндээ боловсруулж дуусгана гэж тодорхой дурджээ.

6.Сүнь Жэнцайг илрүүлэн шийтгэсэн нь бүх талаар намын сахилгыг чандлахаар шийдсэн санааг харуулж байна

7-р сарын 24-ний өдөр, ХКН-ын XVIII их хурлын УТТ-ны гишүүн, ХКН-ны Чүнчин хотынхорооны нарийн бичгийн дарга байсан Сүнь Жэнцай сахилгыг ноцтой зөрчсөн хэрэгтэй холбогдож,ТХ-ны Сахилга батыг байцаах хорооноос хэрэг болгож хянан байцаалгахаар ХКН-ын ТХ тогтоол гаргажээ. 9-р сарын 29-ний өдөр, Намын төв хорооны Улс төрийн товчооны хурлаас хянан хэлэлцэж ТХ-ны Сахилга батыг байцаах хорооны “Сүнь Жэнцайн сахилгыг ноцтой зөрчсөн хэргийг хянан шалгасан тухай тайлан”-г баталж, Сүнь Жэнцайг намаас хөөн албан тушаалаас нь огцруулах шийтгэл өгч, гэмт хэрэгтэй холбогдох асуудал болон учгийг хуулийн байгууллагад шилжүүлж хуулийн дагуу шийтгүүлэхээр тогтов. Үүүнээс дараа шалган байцаах байгууллага авлигын хэрэгтэй холбогдсон хэргээр Сүнь Жэнцайг мөрдөн байцааж хууль сахиулах арга хэмжээ авсан байна.

7.Арми байгуулагдсан 90 жилийн ойг баярлан тэмдэглэх цэргийн жагсаал амжилттай болов

7-р сарын 30-ны өдөр ХАЧА байгуулагдсан 90 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал Зүрх дэх хамтарсан сургуулилтын баазад болов. ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга,Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин цэргийн жагсаалыг хүлээн авч чухал үг хэлэв. Энэ бол ХАЧА байгуулагдсанаас нааших цэргийн баяраар сэдэвлэсэн анхдагч өвтэгш их цэргийн жагсаал, цэргийг газар дээр нь шалгаж, АЧА-ийн бодит цогцот чанар, хувьсгалт чанарын өөрчлөлт шинэчлэлт хийсний дараах өвч шинэ дүр төрхийг харуулсан байна.

8. Квантын харилцаа холбоо зэрэг шинжлэх ухаан технологийн томоохон амжилтууд буй болсон байна

9-р сарын 29-ний өдөр, дэлхийн анхдугаар нууцлалтай квантын харилцаа холбооны гол шугам болох “Бээжин Шанхайн гол шугам” албан ёсоор ашиглалтад оров. 2017 онд Хятадын шинжлэх ухаан технологийн томоохон амжилт ихтэй. Дэлхийн анхны эртний сонгодог компьютерээс давсан гэрэл квант компьютер буй болссон ба 350 км\цагийн хурдтай “Сэргэн мандалт номерт” суман галт тэрэгний давхиж эхэлснээс C919, AG600 нисэх онгоцны анхны нислэг амжилтад хүрсэн, мөн биологийн шинжлэх ухаан, сансрын шинжлэх ухаан, мобайл төлбөр зэрэг салбаруудад олсон дэлхийн зэрэглэлийн инновацийн үр бүтээл олноор буй болж, шинжлэх ухаан технологийн инновацийн амжилт дэлхийн анхаарлыг татав.

9. ХКН-ын XIX их хурал өвтэгш ихээр хуралдаж, Ши Жиньпингийн шинэ цаг үеийн Хятадын өвөрмөц социализмын үзэл санаагаар намын үйл ажиллагааны удирдамж болгохыг баталгаажуулав

ХКН-ын XIX их хурал 10-р сарын 18—24-ний өдрүүдэд Бээжинд хуралдав. Хурлаас баталсан XVIII их хурлын НТХ-ны тайланд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт ялалтыг олох, шинэ цаг үеийн Хятадын өвөрмөц социализмын агуу их ялалтыг олох аугаа төлөвлөөг боловсруулж, нам ба төрийн ажлын урагшлах чиглэлийг улам тодорхойлов. Их хурлаас Ши Жиньпингийн шинэ цаг үеийн Хятадын өвөрмөц социализмын үзэл санааг Марксизм, Ленинизм, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопингийн онол, “Гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, шинжлэх хуаанчаар хөгжүүлэх үзэлттэй хамт намын дүрэмд оруулж, намын үйл ажиллагааны удирдамж болгохыг санал нэгтэй зөвшөөрөв. Их хурал шинэ нэг хугацааны ХКН-ын ТХ-ны гишүүн ба ТХ-ны сахилга батыг байцаах хорооны гишүүдийг сонгов. 10-р сарын 25-ны өдөр, их хурлаас Ши Жиньпин нөхрийг ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.

10. Хятадын эдийн засаг өндөр хурдаар өсөх шатнаасаа өндөр чанараар хөгжих шатанд шилжив

12-р сарын 18—20-ны өдрүүдэд хуралдсан ТХ-ны эдийн засгийн ажлын хурлаас Хятадын эдийн засаг өндөр хурдаар өсч байсан шатнаасаа өндөр чанараар хөгжих шатанд шилжиж, эдийн засгийн хөгжлийн шинэ цаг үед орлоо гэжээ. ХКН-ын XVIII их хурлаас нааш Ши Жиньпин нөхрөөр гол болгосон НТХ Хятадын эдийн засгийн хөгжлийн их байдлыг удирдаж, практик дунд шинэ хөгжлийн онолоор гол агуулгаа болгосон Ши Жиньпингийн шинэ цаг үеийн Хятадын өвөрмөц социализмын эдийн засгийн үзэл санааг төлөвшүүлж, Хятадын эдийн засгийг түлхэн ахиулж ,хөгжлийн түүхт амжилтад хүрч, түүхт хувиралт гаргав. Өндөр чанараар хөгжүүлэх бол өнөө болон ирээдүйн нэг хугацааны хөгжлийн сэтгэмжийг тодорхойлох, эдийн засгийн бодлого боловсруулах, макро зохицуулалт хэрэгжүүлэх үндсэн шаардлага болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122200107