Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба шинэ оны хүлээн авалт зохион байгуулав
2017-12-20 17:40:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн 12–р сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 19-ний өдөр Хятадын Үндэсний музейд 2018 оны шинэ оны хүлээн авалт зохион байгуулав. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Хуан Күньмин хүлээн авалтад оролцож, Хятадын дотоод гадаадын зочидыг хүлээн авч уулзав.

Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны эрхлэгч Жан Жяньгүө хүлээн авалт дээр үг хэлэхдээ, 2017 он нь Хятад улсын хөгжлийн явц дахь бэлэг тэмдэгийн шинжтэй он болсон. ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдаж, Ши Жиньпингийн шинэ цаг үеийн Хятадын өвөрмөц социализмын үзэл санааны түүхэн байр суурийг тогтоож, Ши Жиньпин нөхрөөр гол болгосон шинэ нэг ээлжийн ХКН-ын Төв хорооны удирдах багийг сонгож, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ба социализмын одоохчилсон улсыг бүх талаар байгуулах аугаа зорилтыг зурагласан. Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба ХКН-ын XIX их хурлыг ухуулан туушлуулах ба Ши Жиньпингийн шинэ цаг үеийн Хятадын өвөрмөц социализмын үзэл санааг суралцан туушлуулаж ухуулах ажлын тойронд “Ши Жиньпингийн улсыг засаж төр барих тухай” номын хоёрдугаар ботийг эмхтгэн хэвлүүлэв. Мөн улсын дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэн болон мэргэдийн чуулгантай солилцооны арга хэмжээ зохион байгуулж, байгууллага нэгж хийгээд орон нутгийнхантай олон удаагийн хэвлэл мэдээллийн бага хурал хуралдуулж, тэдний ухуулан сурталчлах ажилд нөхцөл хангав гэжээ.

Тэрбээр бас, 2018 он бол ХКН-ын XIX их хурлын үзэл санааг туушлуулах эхний жил, мөн өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ой болно. Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба нь нэн идэвхтэй ажиллагаа, нэн нээлттэй овор, нэн боловсронгуй үйлчилгээгээр дотоод гадаадыг холбож дэлхий дахиныг нэвтрэлцүүлэх гүүр болно гэжээ.

Улсын дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхний нэрт хүмүүс, Төвийн болон улсын байгууллага нэгжийн хэвлэл мэдээлэл нийтлэгч, гадаадаас БНХАУ-д суугаа зарим Элчин сайдын яамны хүмүүс, олон улсын байгууллагын төлөөлөгч нийт 400 гаруй хүн хүлээн авалтад оролцжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122142165