Баарин баруун хошууны орон нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болов
2020-08-20 10:37:45 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ны Баарин баруун хошууны Шармөрөн сумын малчин тариачдын орон нутгийн онцлог бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэг алхам сурталчилж, орон нутгийн онцлог бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжлийн үр дүнг харуулан, сум орон нутгийн онцлог бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн борлуулалтын орон зайг тэлж, тус сумын тариалан, мал аж ахуйн хөгжлийг ахиулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилоготой Шармөрөн сумын орон нутгийн онцлог бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Бүдүүн-Ухаа гацааны онлайн шууд борлуулалтыг эхлүүлэх нээлт саяханБүдүүн-Ухаа гацаанд зохион байгуулагджээ.

Үзэсгэлэн яармагийн үер Шармөрөн сумын нийтийн багаас архи, буудайн гурил, өндөг, цагаан идээ, үхэр хонины мах, үндэстний гар урлалын бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн онцлог бүхий эко бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үер, Бүдүүн-Ухаа гацаанаас хэсэг малчин тариачдыг хөхүүлэн сайшаалаа. Мөн тус гацааны малчид, цэцэрлэгийн хүүхдүүдээс дуу хуураа өргөн барьсан бол бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээнийг ч зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126390926