Хусны холтосыг уран бүтээл болгон амилуулсан Шие Цайюнь
2020-08-17 09:25:19 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын өмнөд нутгийн Шэньжэн хотод бизнесийн салбарт хөлөө олохоор тэмцсэн Шие Цайюнь олон оны өмнө орхиж гарсан төрөлх Рашаан хотдоо одоогоос хэдэн жилийн өмнө эргэн ирж, ойн аж ахуйн компани байгуулсанаа соёлын бодлоготой уялдуулан хөгжүүлжээ.

Хус мод элбэгтэй тэдний нутаг намрын намарт газар бүрхэн хийсэх хусны хатсан холтосноос гал алдан, ой хээрийн түймэрт хуйхлуулдаг байжээ. Хүний нутгаас өөрийн тоонотыг зорин ирсэн тэрбээр хусны холтос хэмээх энэхүү “хог”-ийг эрдэнэ болгож хувиргасан гавъяатай. Шие Цайюнь мөнөөх холтосыг харсан даруйдаа зураач нартай хамтран нарийн технологийг бүтээлчээр ашиглаж тэрхүү хаягдлаар гайхамшигтай уран бүтээл хийж зах зээлд гаргажээ. Эхлээд ашиг орлогын хувьд алдагдалтай байсан ч 2018 оноос Шие Цайюний компани аажмаар орлого зарлага нь тэнцэж, дараа жилээс нь тогтмол ашигтай ажилласан байна. Ийнхүү нэг хоёр жилийн өмнөөс жилийн дундаж орлого нь 600 мянган юаньд хүрээд байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126375429