Өвөр монголын баг олон улсын морин спортын наадамд түрүүлэв
2020-08-14 11:54:39 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Урьхан\ Өвөр монголын олон улсын морин циркийн наадмын “Бээжин, Өвөр монгол, Гуандүн”-ий морин циркийн саадтай гүйлтийн тэмцээн 12-нд Хөх хотоноо өндөрлөж, эзэн талбайдаа өрсөлдсөн Өвөр монголын багийн тамирчид түрүүлж, Бээжингийн баг хоёрдугаар байранд, Гуандүнгийн баг гуравдугаар байранд тодоржээ.

Эхний өдрийн тэмцээнд Өвөр монголын баг 4 торгуулийн оноогоор илүүрхэж хоёрдох тойрогт манлайлан орсон бол, 12-ны өдрийн тэмцээнд Бээжингийн багийн тамирчин, Олимпид оролцогч Жэн Вэньже 0 торгуулийн оноо, 65.71 секундын амжилтаар түрүүлж, Өвөр монголын багийн тамирчин Лью Түн-Янь хоёр тойрогт 0 торгуулийн оноо олсноор хувь хүний амжилтаараа түрүүлжээ. Мөн тамирчин Жэн Вэньже хоёрдугаар байранд, Өвөр монголын тамирчин Жан Рүй гуравдугаар байранд жагсжээ.

Энэ удаагийн тэмцээнд 135-145 см-ийн өндөртэй саад тохируулж, 11 тамирчин хойно хойноосоо 11 саадыг давж өрсөлджээ.

Тэмцээнийг ӨМӨЗО, Бээжин, Гуандүнд хамтдаа зохион байгуулж, Хятадын морин циркийн улсын багийн ахлагч Лью Түн-Ань, Олимпид оролцогч тамирчин Лян Рүйжи, Жэн Вэньже нарын зэрэг шилдэг тамирчид оролцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126367693