Улаанцав хотод нисгэгчдийн чуулга болно
2020-08-13 09:47:09 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Хао фанфан\ “Тэнүүн сайхан тал, Тэнгэрийн хөлгийн бууц” хэмээгдсэн Өвөр монголын Улаанцав хотын Дөрвөд хошууны нутагт Хятадын энэ оны анхны нисгэгчдийн чуулга зохиогдох гэж байна.

Дөрвөд хошуу нь Шэньжөү сансрын хөлгийн газардаг нутаг гэдгээрээ алдартай юм. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд AOPA- Улаанцав нисгэгчдийн чуулга Дөрвөд хошууны Гэгээн тал аялал жуулчлалын бүсэд зохиогдоно. Энэ нь Хятадад тус онд зохиогдож буй анхны нисгэгчдийн чуулга юм. Уг арга хэмжээнд аэробатын баг, шүхэрчид, 50 гаруй нисэх онгоц оролцож, тал нутгийн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан нислэгийн шоу зохиох юм байна. Дөрвөд хошуу нь сансар судлалаар онцлог болгон аялал жуулчлалын эдийн засгийг хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нисгэгчдийн чуулганы тасалбарыг холбогдох сайт болон зохион байгуулж буй газраас худалдан авч болох юм. Тасалбарын үнэ 128 юань бол сайтаас урьдчилан захиалсан тохиолдолд 98 юань болж хямдарна. Оюутан сурагч сурагчийн үнэмлэхээр 58 юаниар үзэж, 120 cm-ээс доош өндөртэй хүүхэд төлбөргүй үзэх боломжтой аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126361998