Тал нутгийн соёлын 17 дахь наадам 8-ны өдөр нээлтээ хийнээ
2020-08-06 09:23:58 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Чянь\ Хятадын Өвөр Монголын Тал нутгийн соёлын 17 дахь наадам энэ сарын 8-20-ны өдрүүдэд Өвөр монголын олон газарт зохиогдоно. Энэ удаагийн соёлын наадам нь гол, салбар талбай гэж хуваахгүй, “Цагийн хувьд төвлөрсөн, хот аймгийг хамарсан, хоорондоо уялдаатай” аргаар онлайн болон бодитой арга хэмжээг хослуулан зохионо.

Тал нутгийн соёлын наадам нь энэ жилийн хувьд зуны концерт, урлагийн сайн дурынхны онлайн тоглолт, ӨЗО-ны талбайн бүжгийн тэмцээн, 2020 оны Өвөр монголын найрал дууны тэмцээн, Наймдугаар сарын онлайн дууны тэмцээн зэрэг нийт 14 арга хэмжээтэй байж, шилдэг бүтээл, уламжлал шинэчлэл, соёлын солилцоо зэрэг гол агуулгыг хамарч, иргэдийн оролцоо, олон талт солилцоо, аймаг хотуудын холбоог онцлохоор байна.

Цар тахлын нөхцөл байдлыг бодолцон, энэ жилийн Тал нутгийн соёлын наадмыг онлайнаар зохион байгуулахаар төлөвлөн, бүх арга хэмжээг онлайн болон бодитой арга хэмжээг уялдуулан зохиох болно. Энэ жилийн бүх арга хэмжээг Синьхуа нетийн тусгай хуудсанд төвлөрүүлэн үзүүлэх аж. Зах зээлд чиглэсэн загварыг турших, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд нээлтийн ёслол, өргөн чөлөөний тоглолт зэрэг арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагын нэрээр нэршүүлнэ.

Түүнчлэн Тал нутгийн соёлын наадмыг зохион байгуулахаар дамжин Өвөр монголын дуу урлаг, хоол хүнс, аялал жуучлалыг нэг алхам үр өгөөжтэй уялдуулан хөгжүүлж, Өвөр монголын соёлын аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийг эрчимжүүлж, холбогдох салбарын ажил үйлдвэрлэлээ сэргээхэд нь туслан, орон нутгийн эдийн засгийн хөгжлөө дэмжих зорилт тавьж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126331311