Баргачуудын эсгий эдлэл урлал
2020-07-31 08:46:03 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны соёлын төвт, үндэсний хувцсаараа гангарсан настнууд гар урлалын ажилдаа яарцгааж байлаа.

Хананд өлгөсөн, ширээнд өрсөн зуугаад төрлийн Монгол гэрийн эдлэл хэрэгсэл, үндэсний хувцас, эмээл хазаар, эсгийн бүтээл зэрэг гар урлалын бүтээл нь хүмүүсийн анхаарлыг ихэд татна.

Баргын уламжлалт эсгий хийх урлал, дээс тамах ур мэргэжил нь тухайн нутгийн биет бус соёлын өвийн нэг. Олон зуун жилийн нүүдэл амьдралын явцад Баргачууд арьс ширээр өмсгөл, орон сууц, нүүдэл буудал, амьжиргааны шаардлагаа хангасаар ирсэн юм.

71 настай Должин настан бол Баргын эсгий эдлэл хийх, дээс тамах ур мэргэжлийг эзэмшсэн Хөлөнбуйр хотын зэрэглэлийн өвлөгч. Энэхүү уламжлалт ур мэргэжлээ өвлөн уламжлахын тулд 2014 онд Баргын уламжлалт эсгий эдлэл хийх гар урлалын холбоо байгуулсан юм. Хэдэн жилийн хугацаанд, 23 гишүүнтэй болж, урьд хожид 200-аад шавь сургаж, олон зуун төрлийн эсгий урлалын бүтээгдэхүүнийг урласан аж.

Настан гуай сэтгүүлчид хэлэхдээ, холбоо байгуулснаас хойш 700 мянга гаруй юанийн орлого олсон бөгөөд бүтээгдэхүүний борлуулалтын 10 хувийг холбооны хөгжлийн сан болгон ашигласнаас гишүүд нь ч ашиг хүртэж, малчин бүсгүйчүүдэд ашиг орлого олох зам суваг нээж өгсөнөөр барахгүй амьдралд нь дэм тус, баяр жаргал бэлэглэсэн юм гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126307606