“Интернет шууд дамжуулалт бүхий ӨМ-ын морины уралдаан ” ирэх сард эхэлнэ
2020-07-28 16:04:26 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Шюй Мэй\ Синьхуа нетийнхэн Өвөр монголын морины уралдааны интернет шууд дамжуулалтын хэвлэлийн бага хурлаас мэдээлэл авснаар, Интернет шууд дамжуулалт бүхий Өвөр монголын морины уралдаан ирэх сард эхлэх бөгөөд 3 сарын үргэлжлэх аж. Мөн уралдаанд Өвөр монголын 24 хошуу шяний мянга гаруй унаач, хэдэн мянган хурдан морь оролцно.

Морины уралдааныг интернетээр HD хэлбэрээр шууд дамжуулах бөгөөд үзэгчид гол гол мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан сонирхох боломжтой. Мөн зохион байгуулагч талаас “Морин нуруун дээр дуулах”, “Морин нуруун дээр бүжиглэх” зэрэг сэдвээр богино видео бичлэгийн уралдаан зарлаж, уралдааныг мэдээллийн шинэ хэрэгслээр дамжуулан зохион байгуулахаар байна.

Ирэх 8-р сараас 10-р сарыг хүртэл үргэлжлэх энэхүү уралдаанд уламжлалт уралдаан, саад давах уралдаан, морин тойруулгын хурд шалгах уралдаан, морин поло, уламжлалт хол зайн уралдаан зэрэг 5 том, 11 бага төрлийн 30 орчим уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ, ӨМӨЗО-ын Соёл, Аялал жуулчлалын тэнхимээс санаачилсан “Морин нуруун дээрх тусгай сэдэвт аялал” төслийн хүрээнд, уралдааныг зохион байгуулах нутгуудад морины сэдэвт аялал жуулчлалын 10 шугамыг тохируулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126295063