Зохиогч Н.Жаргалын “Шавагтын цуурай” роман хэвлэгдэв
2020-03-31 10:28:28 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ  Н.Жаргалын “Шавагтын цуурай” гэх 730 мянган үсэгтэй зургаа дахь ромныг Өвөр монголын Соёлын хэвлэлийн хорооноос хэвлүүлэн тараав .

Тус романд Шавагт сумын дарга Сүлдмаагийн нутаг усаа хайрлах үүднээс хийсэн үлгэр үйл ажиллагааг тэмдэглэж тэр үеийн нийгмийн байдлыг тусгав. Монгол хүний нутагч, эе зохицолтой оршин амьдарах жан араншныг харуулж, үеийн үе уламжлан өвлөсөн хүсэл эрмэлзэлийг илтгэжээ.

Зохиогч Н.Жаргал нь Өвөр монголын Ар хорчин хошууны Засгийн газрын албан орчуулагч байснаа тэтгэвэрд гарсан нэгэн. Тэрээр Албан бичиг орчуулах, гол чухал хурал чуулаг, нам засгийн удирдах хүмүүсийн яриаг шууд хэлмэрчлэх, шүлэг, дуу, ерөөл магтаал гэх зэрэг орчуулгийн ажлыг олон гүйцэтгэжээ. Холбогдох хэвлэл мэдээллийн байгуулагуудаар нийт 13 мянга гаруй зохиол бүтээлээ нийтлүүлж, бие даан бичсэн 83 ном ба бусадтай хамтран биелүүлсэн 5 номтай, үүнээс 80 гаруй бүтээл нь шагнал авчээ. Н.Жаргал анхдагч хошуу шяны зэрэглэлийн засгийн газрын монгол сайтыг байгуулсан ба сургуулиудад 100 мянган юаний өртөг бүхий 4200 ном бэлэглэж өнгөрсөн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125792519