Өвөр монголын охин Токиогийн олимпийн наадамд оролцох эрх олов
2020-03-09 17:10:55 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 8-ны өдөр 2020 оны Токиогийн олимпийн наадмын “Ази, Далайн орнуудын боксын олимпийн эрх олгох тэмцээн” Иорданы нийслэл Амманд хурц ширүүн явагдаж байгаа бөгөөд 40 улс орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байна. Өвөр монголын тамирчин Ли Чянь боксын үндэсний багийг төлөөлөн эмэгтэйн 69-75 кг-ын жингийн тэмцээнд оролцов. Саяхан өндөрлөсөн хагас шигшээнд өрсөлдөх тэмцээнд тэрээр 5:0 оноогоор Монголын Улсын тамирчныг ялж, хагас шигшээнд амжилттай орохын зэрэгцээ Токиогийн олимпийн наадамд оролцох эрх олж, Хятадын боксын багийн олимпод оролцох эрх олохоор томилсон 13 тамирчны дотор олимпод оролцох эрх олсон анхны тамирчин болов.

Дэлхийн эмэгтэйчүүдийн баярын энэхүү онцгой өдөр Ли Чянь ажилсаг, шаргуу зориг санаагаар Токиогийн олимпийн наадамд оролцох нандин эрхийг олов. “Улс даяар санаа сэтгэл нэгдэн коронавирусийн эсрэг тэмцэж байгаа энэхүү зангилаа үед, ялагдашгүй спортын зориг снаагаа тахлын эсрэг тэмцэх ажлын хөдөлгөх хүчин болгож, энэхүү сэтгэл хөдөлгөм мэдээгээр эх орны тахлын эсрэг тэмцэл ялалтанд хүрэхэд хүч нэмэрлэхийг найдаж байна, Хятад маань чармай!” хэмээн Ли Чянь хэлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125686578