Бүх Хятадын өвлийн спортын XIV наадмын луут завиар гулгах тэмцээнд ӨМӨЗО-ы багийн тамирчид 7 алтан медаль гарджээ
2020-01-15 16:53:55 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 12-нд, Бүх Хятадын өвлийн спортын XIV наадмын луут завиар гулгах тэмцээн Шилийн гол аймгийн Долоннуур шяний Лүнзэхү цэцэрлэгт өндөрлөв. Хурц ширүүн өрсөлдөөний дүнд, ӨМӨЗО-ы баг 7 алт, 3 мөнгөн медаль, Гирин мужийн баг 3 алт, 7 мөнгөн медаль авч, Бээжин, Ляонин, Хармөрөн, Жэжян, Сычуаний баг цөм медаль авчээ.

Бүх Хятадын өвлийн спортын XIV наадмын луут завиар гулгах тэмцээн нь уг наадам эхлэхээс өмнөх иргэдийг оролцуулсан төрөл болох юм. Тэмцээнд бүх Хятадын олон нутгийн 500 гаруй тамирчин оролцож, эрэгтэйчүүдийн багийн тэмцээн, эмэгтэйчүүдийн багийн тэмцээн, эрэгтэй эмэгтэйн хамтарсан багийн тэмцээн гэх 3 төрөлд, эрэгтэйчүүдийн 5 хүн болон 12 хүний 100 метр, 200 метрийн тэмцээн, эмэгтэйчүүдийн 5 хүн болон 12 хүний 100 метр, 200 метрийн тэмцээн, эрэгтэй эмэгтэйн хамтарсан 12 хүний 100 метр, 200 метрийн тэмцээнийг тус тус зохион байгуулжээ. /Сурвалжлагч Мяо Шинь/ 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125465959