Өвөр монголын үзэгчдэд хүрэх Монгол кинонууд
2019-12-02 17:14:13 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ   Хятад Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй соёлын цуврал арга хэмжээний нэг болох Монгол Улсын шилдэг кинонуудыг Өвөр монголын үзэгчдэд хүргэх арга хэмжээ өнөөдрөөс энэ сарын 5-ныг дуустал Хөх хотын “Кайнүөшинкүн” кинотеатрт болно.

Үүнд, “ТҮЦ-ний охид”, “Итгэл” , “Халуун зүрх”, “Алсын удирдлага” гэсэн дөрвөн киног үзүүлэх бэлдсэн байна.

“ТҮЦ-ийн охид” киноны агуулга:

Хандаа бол өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хоёр охиныхоо хамт ТҮЦ-нд амьдардаг. ТҮЦ нь тэдний бизнес эрхэлдэг газар төдийгүй гэр орон нь юм. Гэтэл нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэж, ТҮЦ-ийг нь ачиж орхино. Ингээд Хандаа ТҮЦ-нийхээ араас хөөцөлдөж эхлэх бөгөөд эцэстээ тэмцэл болж хувирна. Тэд гэр орон болох ТҮЦ-ээ авч чадах болов уу?

Өнөөдөр болон 4-ний өдрийн 19:30 цагт III танхимд.

“Итгэл” киноны агуулга:

Жирийн нэгэн албан хаагч залуу Итгэл нэг л өдөр гэнэтийн том амжилтанд хүрч, сайдын багийн хүн болж хувирна. Түүний гарын үсэг олон хүний амьдралыг шийдэх болно. Өндөр албан тушаалд очсон ч найз Анхбаярынхаа хамгийн чухал ажлыг бүтээж чадалгүй сэтгэлээр унаж явахдаа эдгэшгүй өвчин туссан болохоо мэднэ. Хэрвээ чи маргааш үхэх байсан бол юу хийх вэ? Хамгийн сайн найзынхаа амьдралыг нь сүйрүүлж, хайртай бүсгүйдээ үнэнээ ойлгуулж чадалгүй, хол суугаа эцэг эхээ үлдээгээд энэ хорвоог орхих байсан уу?

Энэ сарын 3-ны өдрийн 15:30 цагт III танхимд, 5-ны өдрийн 15:30 V танхимд.

“Халуун зүрх” киноны агуулга:

Анхилуун бол аавын хайранд умбаж, эрхэлж өссөн охин. Тэр хайр дурлалдаа шатаж, гэрлэлтээ батлуулж, хайрын бэлэг тэмдэг болох бяцхан үрээ хэвлийдээ тээж хэлж барамгүй аз жаргалтай байлаа. Гэтэл түүнд санаанд ч оромгүй гэнэтийн явдал тохиолдох бөгөөд өөрт тулгарсан бүх л саад бэрхшээл, зовлон гунигийг тэвчээр заан давж, хамгийн чухал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Эмэгтэй хүн энгэртээ дэлхийг багтаадаг бөгөөд ямар их тэсвэр тэвчээр, хүч чадал, сэтгэлийн гүнээс гарч болдгийг энэхүү кино өгүүлэх болно.

Энэ сарын 3 болон 5-ны өдрийн 19:30 цагт III танхимд.

“Алсын Удирдлага” киноны агуулга:

Нийслэлээс холгүй нэгэн жижигхэн өртөөнд тарчигхан амьдардаг Цог хүү гэрээсээ зугтан хотын нэгэн байшингийн дээвэр дээр төвхнөнө. Эсрэг байрныхаа цонхны цаана өрнөх амьдралыг ажиглах нь сүүлдээ түүний зуршил болж хувирна. Тэдэн дундаас нэгэн бүсгүй түүний анхаарлыг ихэд татна. Түүнийг Цог өөртэйгөө адил ганцаардсан, бас нисэх дуртай байх хэмээн гэнэхнээр төсөөлнө. Харин бүсгүй өндрөөс ухаангүй айдаг. Улмаар Цог зурагтын удирдлагыг хулгайлж, хүүхний телевизийг дээвэр дээрээс нууцаар удирдаж эхэлнэ. Энэ нь түүнийг бусдын амьдрал, сэтгэл санааг ч удирдаж болох мэт тайлбарлашгүй таатай мөрөөдлийн ертөнц рүү түлхэнэ...

Энэ сарын 4 болон 5-ны өдрийн 15:30 цагт III танхимд.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125298850