Малчин залуу Бадрангуй нутагтаа монгол шатрын тэмцээн зохиов
2019-11-29 12:01:18 Эх сурвалж: cnr
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Улаанхад хотын Ар Хорчин хошууны "Оюу арал" цомын төлөөх монгол шатрын анхдугаар тэмцээн саяхан Чавга сууринд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Цэцэрлэг, 1- 2 дугаар анги, 3-4 дүгээр анги, 5-6 анги зэрэг дөрвөн насны ангиллаар зохион байгуулсан тус тэмцээнд Улаанхад хотын Хишигтэн хошуу, Баарин баруун хошуу, Ар Хорчин хошуу, Түнляо хотын олон хошуу нутгийн 300 гаруй хүүхэд оролцов.

Үндэсний язгуур соёлын нэг болох монгол шатраа хүүхэд багачууддаа өвлөн уламжлуулах үүднээс Ар Хорчин хошууны Хансүм сумын малчин Бадрангуй тус тэмцээнийг хувиараа зохион байгуулжээ. Малчин залуу маань Чавга сууринд “Оюу арал” үнэт эдлэлийн дэлгүүрийг олон жилийн турш ажиллуулахын зэрэгцээ үндэсний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүнийг урладаг аж.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125288651