Өвөр монголын их сургуулиуд оюутнуудыг хөл бөмбөгийн ангидаа элсүүлнэ
2019-11-22 11:04:43 Эх сурвалж: Өвөр монголын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2020 оны Биеийн тамирын мэргэжлийн ангийн оюутан элсүүлэх шалгалт тун удахгүй болно. ӨМӨЗО-ы Биеийн тамирын товчооноос хөл бөмбөгийн спортод сонирхолтой, ур чадвар сайтай оюутнуудыг мэргэжлийн дагуу “985”, “211” ангиллын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад элсэх боломжийг олгож байна.

Биеийн тамирын бэлтгэл сургалт болон үндэсний уламжлалт биеийн тамирын тусгай мэргэжил нь Боловсролын яам, Хятадын Биеийн тамирын ерөнхий товчооноос хүлээн зөвшөөрсөн урьдчилан оюутан элсүүлдэг тусгай мэргэжил болно. Оюутан элсүүлэх их дээд сургуулиуд бичгийн болон ур чадварын шалгалт авч, оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Элсэх оюутнууд муж, ӨЗО-ы дээд зэргийн сургуулийн оюутан элсүүлэх шалгалтын төвийн алба, Хятадын Биеийн тамирын ерөнхий товчоонд бүртгүүлнэ. Өвлийн спортын төрлөөр бүртгүүлэх хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 1-15-ныг болтол үргэлжлэх бол хөл бөмбөг болон бусад спортын ангийн бүртгэл ирэх жилийн 3 дугаар сарын 1-15-ныг хүртэл байх гэнэ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125261582