Хятадын өвлийн спортын XIV наадмын билэгдлийг танилцуулав
2019-11-12 10:45:45 Эх сурвалж: ӨМ-өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын өвлийн спортын XIV наадмыг угтаж Хөх хотноо энэ сарын 8-нд тус наадмын сүлд тэмдэг, билэгдэл бүхий чихмэлийг танилцуулах ёслол болов.

Өвлийн XIV наадмын сүлд тэмдэг, билэгдэл бүхий чихмэлийг бүтээхдээ дизайны гол чухал элэментийг оруулж, өвөрмөц урлагийн аргаар “Гайхалтай өвлийн наадам, үзэсгэлэнт Өвөр монгол орон” гэсэн санааг харуулсан байна. Билэгдэл бүхий бүтээгдэхүүнд соёл дурсгалын эд, гар урлалын зүйлс, хувцас хунар зэрэг 11 төрлийн 35 бүтээгдэхүүн багтаж байна. Тэдгээрийг наадмын талбай, тэмцээний ордон, тамирчид байрлах буудал, онгоцны буудал, хурдны галт тэрэгний өртөө болон Хөх хот, Хөлөнбуйр хотын томоохон номын дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдаалах юм.\Сурвалжлагч Жао На\ 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125220332