Монгол хэлний дуу, дүрс бичлэгийн “Өлгий” гар утасны программ ашиглалтад оров
2019-11-01 16:40:23 Эх сурвалж: CNR
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гар утас түгсэн өнөө цагт монгол бичгээр зохиосон дуу, үлгэр зохиол, хүүхэлдэйн киног хүүхдүүддээ үзүүлье гэж гэвч олдох нь ховор байдаг. Харин энэ сарын 29-нд гар утасны вичат дахь монгол хэл дээрх анхны дуу, дүрс бичлэгийн “Өлгий” программ ашиглалтад орсон нь энэхүү дутуу орон зайг нөхсөн үйл явдал боллоо.

Программ бүтээх ажлыг Өвөр монголын их сургуулийн Компьютерийн дээд сургуулиас мэргэжлийн хувьд хариуцаж, Өвөр монголын “Оюун” мэдээ мэдээллийн үйлчилгээний компани, “Хур Хуруй” соёл, техникийн хөгжлийн компани хамтран оролцсон байна. Одоогийн байдлаар тус программад хүүхдийн зохиол, үлгэр, дуу шүлэг, хүүхэлдэйн кино, гар урлалын бүтээгдэхүүнийг хамарсан 1000-аад зүйлийг оруулаад байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125180125