Уулархаг нутгийн хүүхдүүдэд зориулсан халамжийн арга хэмжээ өрнүүллээ
2019-10-15 16:21:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Коммунист Залуучуудын эвлэлийн Гуаньши мужийн Люжөү хотын хороо,Люжөүгийн Санхүүгийн хөрөнгө оруулалтын хөгжлийн групп ХХК, Лүнчэн залуучуудын хөгжлийн сан зэрэг байгууллага, ахуйн нэгжийн сайн дурынхан энэ сарын 11-нд Ү-Ин Мяо Жай тосгонд очиж,“Ном мөрөөдөл рүү хөтөлнө, хүүхдийн сэтгэлийг дулаацуулна”сэдэвт ядуу уулархаг орон нутгийн хүүхдүүдэд зориулсан халамжийн арга хэмжээ өрнүүллээ.

Энэхүү ажиллагаа нь Ү-Ингийн боловсролын газарт олон тооны ном,бичиг хэргийн хэрэгсэл бэлэглэн, хүүхдүүдийн сургууль соёлын амьдралыг утга агуулгатай болгож,тэдний харааг тэлэх явдал юм.

Чяньгүй суурины хязгаар дахь Дамяошань уулын гүн дэх Ү-Ингийн Мяо Жай тосгон нийт 140 өрх 600 гаруй хүн амтай.Үүнээс 100 өрх нь Гуаньшигийн жуан үндэстний ӨЗО-ы Люжөү хотын Рүншүйгийн Мяо үндэстний өөртөө засах шяний Ганьдүн шянгийн Данжю тосгоны харьяа бол 40 айл нь Гүйжөү мужийн Цүнжян шяний Цүлигийн Ёо үндэстэн,Жуан үндэстний шянгийн Наньцэнь тосгонд харьяалагддаг аж. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Хуан Шяобан\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125107467