Монгол морин спортын уламжлалт тэмцээн эхэллээ
2019-10-15 10:47:02 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын “Аовэймэн-Юань” адууны соёл, экологийн аялал жуулчлалын бүсэд энэ сарын 12-нд Монгол морин спортын уламжлалт тэмцээн эхэллээ.

Хөх хотын Жаожюнь соёлын наадмын нэгэн арга хэмжээ болох тус наадам нь монгол морийг сурталчлах, монгол морин спортын наадмыг улсын дотоодын тогтмол арга хэмжээний нэг болгох, ӨЗО-ы морин спорт, аялал жуулчлалыг нэгтгэх зэрэг зорилгыг агуулж буй. Тэмцээн энэ сарын 12, 13, 19, 20-ны үдээс хойш “Аовэймэн-Юань” адууны соёл, экологийн аялал жуулчлалын бүсэд болох бөгөөд 1000 м, 2000 м, 3000 м, 5000 м-ийн зайн уралдаан болно. Мөн 2000 метрийн зайд жороо морьдын уралдаан болох юм. Арга хэмжээний үеэр адууны соёлтой холбоотой олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

Энэхүү арга хэмжээг Хөх хотын Ардын засгийн газар голлон зохион байгуулж, Хөх хотын спортын товчоо, Хөх хотын соёлын аялал жуулчлалын радио, телевизийн товчоо, Хөх хотын спортын холбоо хамтрагчаар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125105529