Элсэн зургаар тал нутгаа сурталчилж яваа уран бүтээлч
2019-10-14 11:38:09 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ жил 37 хүрч байгаа Алтанбилиг бол ӨМӨЗО-ы Шулуун хөх хошууны элсэн зургийн уран бүтээлч. Хатуу төлөвтэй элсэн зураг хийгээд 10 гаруй жилийн нүүрийг үзэж буй. Шулуун хөх хошуу нь Хулан шарга элсэн цөлд оршдог тул тухайн бүс нутагт хар, цагаан, шар, улаан зэрэг олон өнгийн элстэй. Алтанбилиг эхлээд элсээ угааж цэвэрлэн шилж ялгасны дараа монгол ахуй амьдрал, адуун сүрэг, монгол гэр зэрэг тал нутгийн соёлыг илтгэсэн бүтээлүүдээ хийдэг. Тэрээр хошуун дээрээ “Хулан шарга” элсэн зургийн урлагийн ордныг байгуулж бүтээлээ дэлгэх болжээ. Тэрээр бүтээлүүдээ худалдан, жилд сая гаруй юаний орлого олдог аж.\Гэрэл зургийг Лю Лэй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125102101