Баяннуур олон улсын марафонд бүртгүүлсэн хүний тоо 20 мянгыг давжээ
2019-10-12 17:39:40 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 13-нд эхлэх Баяннуур олон улсын марафонд бүртгүүлсэн хүний тоо 20 мянгыг давсан болохыг холбогдох газруудаас мэдээллээ.

"Хэтао-Хөдөө арилжааны банк-Баяннуур олон улсын марафон" өнгөрөгч наймдугаар сарын 16-наас тамирчдыг албан ёсоор бүртгэсэн ба дэлхийн өнцөг булан бүрээс 25.300 хүн оролцохоор бүртгүүлээд буй.

Энэхүү арга хэмжээ нь Өвөр монголд зохиогдож буй цорын ганц Хятадын хөнгөн атлетикийн холбооны алтан медалийн тэмцээн болно. Уралдааны шагналын сан 190.100 юань бөгөөд "Дээд амжилтын шагнал", "Марафон олон нийтийн урамшууллын шагнал" зэрэг шагналуудыг шинээр гаргаад байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125096892