Санхэ тосгоныхон ургацын баяр, загасны наадмаа хамтатган тэмдэглэв
2019-09-12 11:46:41 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Хянган аймгийн будаа” хоёр дахь удаагийн ургацын баяр, Улаан хотын тав дахь удаагийн тутарганы талбайн загасны наадам энэ сарын 7-нд Улаанхад балгасны Санхэ тосгонд боллоо.

Энэ удаагийн наадмыг илүү өргөн хүрээтэй, илүү сонирхол татахуйц, зугаатай болгох үүднээс оролцогчдыг тосгоны баг, хотын баг хэмээн хоёр хэсэгт хувааж, тогтоосон хугацаанд барьсан загасны жингийн хэмжээгээр шагнал олгожээ. Тус арга хэмжээний хүрээнд жуулчдад солонгос үндэсний орон сууцыг үзэж сонирхох, үндэсний онцлогт хоол хүнсийг амтлах боломжийг олгосон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124990465