Хятадын олон улсын монгол бүжгийн урлагийн форум боллоо
2019-09-10 16:34:35 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын олон улсын монгол бүжгийн урлагийн форум энэ сарын 9-нд Хөх хотод зохиогдлоо.

Монгол, ОХУ, Хятадын муж, өөртөө засах орны мэргэжилтэн, судлаач, бүжиг дэглээч, бүжигчид нийт 200 гаруй хүн уг арга хэмжээнд оролцов. Оролцогчид энэ үеэр орчин үеийн монгол бүжгийн онцлог, хөгжлийн чиг хандлага, уламжлал шинэчлэл, амьдрал хийгээд урлаг, уран бүтээлийн харилцаа холбоо, сургалт болон дасгал сургуулилт зэрэг агуулгын хүрээнд ярилцан, санал бодлоо солилцсон.

Форумд оролцсон судлаачид хэлэхдээ, монгол үндэсний бүжиг бол түүхэн уламжлалтай, газар орны давтагдашгүй онцлогийг тусгасан байдаг учраас хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Монгол үндэсний бүжиг нь монгол хүний амьдрал ахуйг урлагаар илэрхийлсэн соёлын шилдэг өв юм. Цаг үеийн хөгжлийг дагалдан монгол бүжиг хөгжиж, орчин үеийн олон элементийг өөртөө шингээснээр уран бүтээлийн үзэл баримтлал, илэрхийлэх арга зэргийн хувьд ихээхэн өөрчлөлт орж, тэр хэрээр маш олон шилдэг уран бүтээл төрж, энэ нь монгол үндэсний бүжиг орчин үеийн олон урсгал чиглэлээр хөгжиж ирснийг харуулж буй юм гэлээ.

Түүнчлэн уг форумыг судалгаа шинжилгээний өндөрлөгөөс монгол бүжгийг судлан ярилцаж, харилцан суралцсан, харилцан ойлголцох чухал тавцан болсон байна гэж хэмээн оролцогсод үнэлж байв. Мөн тус арга хэмжээ нь монгол бүжгийн орчин үеийн хөгжлийг эрчимжүүлж, судалгаа шинжилгээний тал дээр ч ихээхэн ахиц авчирлаа хэмээлээ.

Хятадын олон улсын монгол бүжгийн урлагийн 3 дахь үзэсгэлэнг энэ жил анх удаа монгол бүжгийн урлагийн форумын шинэ агуулга болгон оруулав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124982298